2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30-ААС 31-НИЙ ӨДРҮҮДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 30-ны Даваа гарагт:
-Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
-Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
12 дугаар сарын 31-ний Мягмар гарагт:
Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ 2014 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГИЙН ХИЙХ МЭДЭЭЛЭЛ
Сэдэв: Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэл “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” уриатай Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, aвлига, хүнд суртлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлуудгэсэн үндсэн 3 чиглэлд анхааран гаргаж байгаа бөгөөд ажлын явц, үр дүнг тухай бүр “УИХ-ын нэгдсэн чуулганд хийх мэдээлэл”, “Ерөнхий сайдын 30минут”, “Бүтээн байгуулалтын цаг”, “Шинэчилж шийдье-222, “Шинэчлэлийн Засгийн газар гарааны жилдээ сэтгүүл” зэрэг сувгуудаар цаг ямагт хүргэсээр ирсэн билээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг хавсралт файлаас татаж үзнэ үү.