УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн захиалгаар УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсээс "СТ-13/424 Эх нялхаст тавих нийгмийн халамжийн агуулгатай эрхзүйн зохицуулалтын түүхэн уламжлал, өнөөгийн байдал" судалгааны ажил хийсэн байна. Нийгмийн халамж нь хүн амын эмзэг хэсэгт хамаарах бөгөөд эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амжиргааг дээшлүүлэх, түүчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэж авсан гэр бүл, ихэр хүүхдэд тэтгэмж олгох [улсаас харж үзэх, хайр халамж үзүүлэх] нийгмийн хамгааллын арга хэмжээ юм.
Амаржсан эхийн тэтгэмж нь эхийн урамшууллын хүрээнд хөндөгддөг бүлэг асуудлын нэг төрөл, явцуу агуулгатай сэдэв юм. Захиалагчийн хүсэлтэд “амаржсан эхчүүдэд үзүүлж ирсэн халамж хангамж, тэтгэмж тусламж” –ийн талаар тухайлж заасан учраас, асуудлыг бид “амаржсан эх” ухагдахуунд хамаарах тэр зурвас хугацаанд хэрэгжих арга хэмжээгээр хязгаарлахыг эрмэлзэв. “Амаржсан эх” ойлголтын хүрээнд хамаарах хугацаа хэзээ эхэлдэг нь тодорхой ч хэзээ дуусдаг нь зарим талаар маргаантай байна. Хууль тогтоомжийн агуулга дахь “жирэмсэн эх”, “амаржсан эх” нэр томъёо нь хоорондоо мэдээж утгын ялгамжтай ч, нийлээд, тухайн эхийн үрээ тээж төрүүлэх, хөхүүлж торниулах бүтэн циклийн хугацааг дам илэрхийлж, “жирэмсэн, хөхүүл эх, нярайн” гэсэн агуулга тодотголтой нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй цаг хугацааны хувьд үндсэндээ давхцдаг. Тиймээс нөхөн үржихүйн давтамжит циклийн мөчлөгт хамаарах тэтгэмж тусламжийн талаар гэх маягаар асуултыг өргөтөн ярих хэрэгцээ заримдаа гардаг. Лавлагаанд, эх нялхаст анхаарал халамж тавьж ирсэн [монголын] нийгмийн түүх уламжлалын болон өнөөгийн бодит байдлын талаарх мэдээллийг оруулав.
УИХ –ын гишүүн С. Дэмбэрэл, 2013.11.19 –ний №8/7324 тоот албан бичигт дурдсанаар;