"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болжээ. Хуралдааныг Цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, гишүүн П.Очирбат, Д.Сугар, Ц.Сарантуяа, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцсон байна. Хуралдааны шийдвэрийг хавсралтаас үзэж танилцана уу.
Tweet