УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Тээврийн газарт уламжилсанаар Нийтийн тээврийн унааны зогсоол 1,2 км цаашлан ахиж, 300 гаруй айл өрхийн хүүхэд, хөгшид хөл дүүжлэх унаанд залгасандаа баяртай сайхан байна. Нийслэлийн тээврийн газраас УИХ-ын гишүүн болон иргэдийн хүсэлтэнд хурдан шуурхай хариу өгч, зохих зохицуулгыг 7 хоногын дотор хийсэн нь үнэхээр сайшаалтай. Нийтийн тээвэр саадгүй сайн явж, нийт олон амар баясалтай байх болтугай.
Tweet