УИХ-ын 2013 оны намрын чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын засаг дарга Э.Бат-Үүл дарга болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас валютын ханшны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, хөрөнгө оруулалтын баримжаалсан тоо зэргийн талаар асууж, тус тусынх нь хийж буй ажил, хэтийн зорилтуудынх талаар лавлалаа. Үүнээс гадна, тендэрийн хуулийг хэзээ оруулж ирэх гэж байгааг асууж, хөрөнгө оруулалтын гацаа үүнээс болж үүсэж байгааг цохон тэмдэглэв. Мөн, санхүүгийн жилийн хугацааг өөрчлөх санааг ахин дэвшүүлж, энэ талаар Ерөнхий сайдын баримталдаг байр суурийг асуун, зарим нэгэн нэр томъёололыг буруугаар ашиглан хэрэглэж байгаагийн улмаас ард иргэдийн толгой эргэж байгааг хэллээ.
Tweet