2013 ОНЫ 10 ДУГААР САРЫН 14-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 14-ний Даваа гарагт:
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
• Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
• Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 14-ний Даваа гарагт:
• “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
• Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
Жич:- Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Орхон, Төв аймгууд болон Багахангай дүүрэгт 2013 оны 10 дугаар сарын 14-өөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажиллана;
- Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2014 оны төсвийн төслийн талаар санал, солилцох ярилцлага 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагаас “В” танхимд.
10 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:
• Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
10 дугаар сарын 16-ны Лхагва гарагт:
• Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд;
• Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
10 дугаар сарын 17-ны Пүрэв гарагт:
• Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 15-ны Мягмар гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсох;
• Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүн;
• Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай.
10 дугаар сарын 16-ны Лхагва гарагт:
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай асуудал /зөвшилцөх/.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсох;
• Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан сонсох.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 15, 17, 18-НЫ ӨДӨР /МЯГМАР, ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 15-ны Мягмар гарагийн 14.00 цагаас:
• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
10 дугаар сарын 17,18-ны Пүрэв, Баасан гарагийн 09.00 цагаас:
• Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/;
• “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
• “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай, анхны хэлэлцүүлэг/;
• Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
• Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
• Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар.