demberels@parliament.mn   51 261503

Бизнесийн глобал хэл болсон GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлэх талаар

Нийтэлсэн: 9 жилийн өмнө Үзсэн: 1333
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ нь гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон талт арга хэмжээг явуулдаг бөгөөд эдгээр ажлын хүрээнд санал, санаачлага гарган 2003 онд дэлхийн 160 гаруй орны бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тээвэр, логистик, хил, гааль зэрэг 20-иод салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэгддэг GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлэгч олон улсын “GS1” байгууллагын 101 дэхь жинхэнэ гишүүнээр элсэж Танхимын дэргэд “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагдсанаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх албан ёсны эрх бүхий цорын ганц итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон билээ
 
 Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд 1500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг 40 000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд зураасан код олгоод зогсохгүй бөөний болон жижиглэнгийн худалдаа, иргэний бүртгэл, эрүүл мэнд зэрэг хэд хэдэн салбарын төрийн болоод бизнесийн байгууллагуудтай хамтран тэдгээрийн бараа, үйлчилгээнд тус системийг цогцоор нь амжилттай хэрэгжүүлээд байна.
 
Хэрэгжүүлэгч байгууллагын хувьд тус системийг олон нийтэд таниулах, сурталчлах, түүний ач холбогдол, хэрэглээний талаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилгоор эхний удаа Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товчхон мэдээлэл хүргэе. Үүнд:
 
1.   Эмийн бүтээгдэхүүнд зураасан кодыг нэвтрүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх талаар
 
 
 
·        “Эмийн санд тавидах ерөнхий шаардлага 5362:2010/стандарт”-д эмийн сан бүрт зураасан код бүхий кассын машинтай байх
 
·        “Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тавигдах ерөнхий шаардлага/стандарт”-д дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний савлалт нь зураасан кодыг агуулсан байх
 
·        “Эм, биологийн идэвхит бүтээгдэхүүний улсын бүртгэлийн журам”-д эмийн бүртгэлд бүртгэгдэх эм нь зураасан кодтой байх заалтыг тус тус оруулсан.
 
·        Импортын барааны хувьд зураасан кодгүй эм, эмийн бүтээгдэхүүн нэр, төрөл, үйлдвэрлэгчийн судалгаа гаргаж Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг улсын GS1-ын байгууллагууд руу мэйл хүргүүлснээр тус салбарын хувьд зураасан коджуулах ажлыг 95 хувь хүртэл хийгдсэн.
 
 
 
2.    Олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх талаар  
 
 
 
·        “Эрүүл мэндийн салбарт зураасан код хэрэгжүүлэх нь“ гэсэн салбарчилсан гарын авлага бэлтгэн гаргасан. Уг гарын авлагад зураасан кодны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, түүнчлэн эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрэгжүүлснээр хуурамч эмийн бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх, эмчилгээний алдааг хэрхэн бууруулж болох вэ, 5 зөвийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан болно.
 
·        ЭМЯ, түүний харьяа цусны төв, Монос ХХК зэрэг байгууллагууд дээр болон МХЕГ зэрэг зарим төрийн байгууллагуудаас зохион байгуулсан салбарчилсан уулзалт, хурал дээр мэдээлэл, танилцуулга өгөх зэргээр хэд хэдэн удаагийн сургалт, уулзалтуудыг дотоодод зохион байгуулсан.
 
·        GS1 Korea-тай хамтран эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрхэн хэрэгжүүлсэн тухай туршлага судлах, техник технологитой танилцах зорилгоор mentoring хөтөлбөрийн хүрээнд Сөүл хотноо сургалт-аялалыг зохион байгуулж ЭМЯ, цусны төв болоод хувийн хэвшлийн төлөөллүүдийг хамруулсан.
 
·        ЦССҮТ /Цус сэлбэлт судлалын үндэсний төв/-тэй хамтран хэд хэдэн удаагийн сургалт, уулзалтуудыг зохион байгуулсны үр дүнд донорын бүртгэл, нууцлалыг боловсронгуй болгох, цус авах, бүртгэх, түүнд шинжилгээ хийх, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, аюулгүй байдлыг хангах, эргэн мөшгөх, захиалга, нийлүүлэлт болон шошго, сорьц хадгалах хуруу шил болоод бүртгэл, үйл ажиллагаагаа хянах, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор нийт ажиллагсадыг коджуулах гэх мэтээр тус төвийн бүхий л үйл ажиллагаанд цогцоор нь зураасан кодыг хэрэгжүүлэн ашиглаж байна. Тодруулбал 1D баркодыг донорын бүртгэлд, 2D баркодыг цусан бүтээгдэхүүнийг хүлээн авч, боловсруулан эмнэлгүүдэд түгээх эцсийн шат хүртэл ашиглаж байна.
 
·        Монос групптэй хамтран нийт бараа бүтээгдэхүүн /эм, эмийн хэрэгсэл, хүнс, өргөн хэрэглээ, гоо сайхан, гэр ахуйн бараа, бүтээгдэхүүн/ дээрээ хэрэглэхээс гадна жижиглэнгийн болон бөөний худалдаа, агуулахын орох, гарах гарц, бүртгэлийн үйл ажиллагаанд мөн бичиг баримт, харилцагч, хэрэглэгчид болох өөрийн салбар үйлдвэр, эмийн сангууд болон эм ханган нийлүүлэх байгууллагууд болон ажилчдыг хүртэл кодын системд оруулж ERP систем дээр үндэслэн GS1 стандарын GS1-13, GS1-128 гэсэн стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн.
 
·        Тус нийгэмлэгийн зүгээс Баянгол эмнэлгийн удирдлага, хамт олонтой уулзаж ярилцан эхний сургалтыг хийж мэдээлэл өгсөн бөгөөд тус байгууллагын үйлчилгээ, ажилчид буюу өвчтөний түүх, бүртгэл үүсгэх системийг боловсронгуй болгох зорилгоор хамтран ажиллаж байна.
 
 
 
 
 
3.    Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
 
 
 
·        Эмийн бүртгэлийн журам шинэчлэхтэй холбоотой зураасан кодыг хэрхэн илүү боловсронгуй байдлаар оруулах боломжийн талаар судалгаа явуулж, холбогдох саналыг боловсруулан ЭМЯ-тай хамтран ажиллах.
 
·        Эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зураасан кодыг оруулах чиглэлээр ажиллах зэргээр хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгоход анхаарах
 
·        ЭМЯ-аас нэгдсэн клиник /эх нялхас, 1,2,3-р эмнэлэг зэрэг/ эмнэлгүүдийн мэдээллийн системийг сайжруулах ажлын хүрээнд эмнэлгийн үйлчилгээ, бүртгэлийг сайжруулах, өвчтөний түүхийг үүсгэхэд зураасан кодын системийг оруулах, нэвтрүүлэхээр холбогдох талуудтай хамтран ажиллах
 
·        Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран тэдгээрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зэргээр холбогдох талуудтай хамтран ажиллах шаардлагатай байгаа болно.
 
 
 
    
 
Энэ жилийн хувьд Монгол улс тус системд нэгдсэний 10 жилийн ой, GS1 байгууллагын 40 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд бидний зүгээс тус системийг амжилттай нэвтрүүлсэн салбар, салбарын төлөөлөл болгож УБЕГ, ЭМЯ-ны харьяа цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, Монос ХХК, Номин ХХК, ITZONE ХХК, АПУ ХХК, Электрон мон ХХК зэрэг төрийн болон бизнесийн байгууллагууд өөрсдийн бараа, үйлчилгээ, бичиг баримт, харилцагчид, хэрэглэгчид болон агуулах, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаандаа хэрхэн зураасан кодыг хэрэгжүүлж зардал, мөнгө, хүн хүчээ хэмнэж аливаа алдаа эрсдэлээс уьдчилан сэргийлж байгаа талаар ТВ-ын цуврал танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү. хавсралтыг нээн зураг слайдыг давхар үзнэ үү. 
 
GS1 систем, зураасан кодны талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.gs1.org вебээс үзнэ үү.
 
Холбоо барих:
 
МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтэс,
 
“GS1 Монгол” нийгэмлэг
 
Утас: 313411, barcode@mongolchamber.mn

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->