Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас:
Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулдаг.
Монгол Улсын Их Хуралд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт, УИХ-ын 2007 оны 07, 2008 оны 13, 2011 оны 55, 2012 оны 55 дугаар тогтоол, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоолын хэрэгжилт болон авлигын ерөнхий нөхцөл байдлыг мэдээлж байна. Та бүхэн хавсралтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.