УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн наадмын энэ өдөр таван цулын хуурга гэдэг зоог барьж байгаагаа бусдад файсбүүк, твиттерээрээ харуулахыг хүсчээ. Харин түүний энэ зоогийн тухай зурагт мэдээн дээр 29,674 хүн лайк дарсан нь эрхэм гишүүний энгийн агаад хошин зан нь олон хүнд таалагдсаны шинж бололтой. Таван цулын хуургыг малын элэг, зүрх, уушиг, бөөр зэрэг цуллаг эрхтэн, дотор махаар хийдэг бөгөөд эртний энэ жинхэнэ монгол хоолыг өдгөө амтархан идэгсэд хот хүрээ газар, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд дотор хэр олон бол?
Tweet