Монгол Улс хар жагсаалтад орохоосоо өмнө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан билээ.
Тэгвэл уг хуулийг буруугаар ашиглаж болзошгүй байна гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сэтгэл зовниж байгаа аж. Тэрбээр «Хэн нэгний дансаар хоёр жилийн хугацаанд 10 гаруй удаа 20 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж л байгаа шүү дээ. Тэр бүхнийг шалгах нь зүйн хэрэг байх. Гэхдээ бид 1930-аад оны арга барил руу л яваад байх шиг. Хүнийг шууд барьж хорих, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад дайрч давшлах, нийтэд зарлах асуудал сүүлийн үед цөөнгүй гарч байна. Энэ явдлыг цэгцлэх ёстой. Хувь хүний нууцад халдаж болохгүй шүү дээ. Тиймээс хэзээ, хаана, хэнийг ямар тохиолдолд шалгах вэ гэдгийг хуулиар нарийвчлан заах ёстой. Үгүй бол Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг буруугаар ашиглаж болзошгүй» гэж ярьжээ.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1228053