Идэвхитэй жиргээчдийн нэг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл цаг үеийн асуудлаар ийн жиргэжээ. “Би Ё.Отгонбаяртай найзууд биш гэхдээ их дотно, их зөв хүн байгаа юм. Би хэдийгээр өөр намын хүн ч гэсэн Ё.Отгонбаяр гишүүнийг хэзээ ч буруу юм хийхгүй гэдэгт бат итгэдэг. 20 саяас дээш төгрөгийн сэжигтэй гүйлгээг шалгах хуулийн заалттай. Энэ дээр тоглож юу ч үүсгэж болно. Эмнэлэгт хэвтсэн гэж туслах нь надад хэлсэн. Ямар олигтой байх вэ дээ эхнэрийг нь барьсан бол. Бие нь гайгүй юу. Хөөрхий муу Ё.Отгонбаяр луу л дайрч байгаа биз дээ, гайхаад байх юм алга” хэмээн жиргэсэн байна.
Мэдээлэлийн эх сурвалж: http://www.mongolnews.mn/i/43028