Аюулгүй байдал, гадаад бодлогын болон хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тойм
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагаас Төрийн ордны “Б танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Д.Батцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ч.Сосорбарам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны ахлах зөвлөх Н.Тунгалаг, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Г.Нямдэлгэр, референт П.Туяа, Байнгын хорооны нарийн бичгийн дарга С.Дунжидмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар, референт Г.Нарангуа, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Уугангэрэл, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Гадаад харилцааны яамны Хил, хилийн боомтын хэлтсийн дарга Р.Бизьяа, Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга Г.Мөнхбат, ахлах ажилтан Б.Түвшинтөгс нарын ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад өгсөн үүргийн дагуу хуулийн төслийн Наймдугаар бүлэг болох Боомтын удирдлага, зохион байгуулалтын тухай 23, 24, 25, 26 дугаар зүйлүүдийн заалтуудаар боловсруулсан саналын томъёоллыг хэлэлцлээ. Мөн ажлын хэсэг өмнөх хуралдаануудаар УИХ-ын гишүүдийн гаргасан, санал хураагүй зарим саналуудыг хэлэлцэн санал хураасан. Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг санал хураагдаагүй саналуудыг дахин нягтлан томъёолоод 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хуралдах ажлын хэсгийн хуралдаанд бэлтгэн оруулах үүргийн өгөөд, 6 дугаар сарын 5-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгааг тэмдэглэн хэллээ.
Хуралдаан 13.30 цагт өндөрлөв.
Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа