УИХ-ын гишүүдийн хүүхдүүд 05 сарын 31-нд Төрийн ордонтой танилцлаа. Аав, ээж нь тэднийг маргааш болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ажлын газартайгаа танилцуулж байгаа нь энэ. Хүүхэд л бол хүүхэд. Төрийн түшээдийн хүүхдүүд нэг өдөр ч болтугай аав, ээж, өвөөгийнхөө ажлын газарт ирсэндээ тун баяртай харагдсан шүү. УИХ-ын гишүүд маань ч гэсэн бөөн баяр болж байлаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ач М.Суубилгүүнийгээ Төрийн ордон дахь өөрийнхөө ажлын байранд "хүлээн авч" уулзан, УИХ-ын Чуулгантай биечлэн танилцуулж, зургаа авахууллаа.