Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлагааар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 5 тоот тогтоолоор "БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СИСТЕМЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ"-ыг баталсан билээ. Байнгын хорооны гишүүдээр өндөр үнэлэгдэж, дэмжигдсэн энэхүү аргачилал нь УИХ-д шууд тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийхэд удирдлага болох юм байна. Тухайн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг судалж, хэрэгцээтэй үед нь буюу тодорхой цаг хугацаанд системтэй, ил тод, бодит байдлаар дүн шинжилгээ хийн, үнэлгээ өгөх ажиллагааг системчилсэн үнэлгээ гэж нэрлэж байгаа юм байна. Та бүхэн хавсралтыг нээж энэхүү аргачлалтай танилцаарай. Байгууллагууд энэ жилээс эхлэн дотооддоо бие даан үнэлэлт дүгнэлт хийж, УИХ-ын байнгын хороонд энэхүү аргачлалын дагуу тайлангаа тавьж, ажлаа дүгнүүлж байх юм байна.
Tweet