Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд НОГООН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН зохион байгуулагдах гэж байна. Чуулган 2013 оны 6 дугаар сарын 03-нд Төрийн ордонд болно. Хуралдааныг зохион байгуулах ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хариуцаж байгаа бөгөөд С.Оюун сайд удирдах юм байна. Хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штейнэр, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Тэцуда Яацу, ЕСБХБ-ны Байгаль орчин ба тогтвортой байдлын газрын гүйцэтгэх захирал Др.Алистар Кларк нар оролцоно. Чуулган Төрийн ордонд бүтэн өдөр үргэлжилж төгсгөлд нь Ногоон хөгжлийн “Улаанбаатарын Санаачлага”-ыг гаргах юм байна. Илтгэлүүд болон салбар хуралдаанууд явагдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх энэхүү чуулганы хаалтын хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон бүлгийн ахлагч С.Дэмбэрэл даргална. Чуулганы дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсралтаас нээж үзнэ үү.
09:00-09:40
Нээлтийн хуралдаан
Хуралдааныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун даргална
Хурлынээлт:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штейнэр,
Япон Улсын Байгаль орчны дэд сайд Тэцуда Яацу,
ЕСБХБ-ны Байгаль орчин ба тогтвортой байдлын газрын гүйцэтгэх захирал
Др.Алистар Кларк