2013 оны 05 дугаар сарын 15-ны Лхагва гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд боллоо. Байнгын хороогоор: Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээлэл, болон Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээлэлүүдийг ту тус сонссон байна. Монгол орны өөрийн модны нөөц бага, байгаль дахь баялаг нь эмзэг учраас гадаадаас оруулж ирэх бодлогыг түлхүү баримталж, дотоодын мод бэлтгэл, ашиглалтыг үлэмж хэмжээгээр бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Та бүхэнд БОНХЯ-ны тавьсан мэдээлэлийг хавсралтаар танилцуулж байгааг нээж үзнэ үү.