Хөнгөн Үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн мэдээнээс:
2013 оны 4-р сарын 25, Пүрэв гариг, 06:33
Манай хүрээлэн БОНХЯ, МҮХАҮТ-аас зохион байгуулсан “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ 2013” үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Үзэсгэлэн 2013 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болсон.
Хүрээлэн өөрийн гүйцэтгэсэн байгаль орчинд ээлтэй дараах бүтээлүүдээрээ оролцлоо. Үүнд:
- Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй эко технологи;
- Малын дайвар бүтээгдэхүүн, стандартын бус арьс, хурга ишигний арьсыг байгальд ээлтэй аргаар боловсруулах техник, технологи;
- Барилгын дулаалгын 100 хувийн хонины ноосон бүтээгдэхүүн болон хонины ноолуур ялгах жижиг үйлдвэрийн техник, технологи;
- Ноос, ноолуур угаах үйлдвэрийн технологийн хаягдал усан дахь химийн хорт бодис, усны хэмжээг багасгах болон бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи.
DSCF3826 DSCF3828
БОНХ-ийн сайд С.Оюун үг хэлж, үзэсгэлэнг нээж, өөрийн зөвлөх, газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт хүрээлэнгийн байгаль орчинд ээлтэй техник, технологитой танилцлаа.
DSCF3831
Мөн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл манай шинэ техник, технологитой танилцав.
DSCF3833
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан “Байгаль орчинд ээлтэй техник, технологи” семинарт Хүрээлэнгийн АШҮСТ-ийн захирал С.Баатаррагчаа “Арьс шир боловсруулах байгальд ээлтэй экотехнологи” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
2013-04-23 10.35.26 2013-04-23 10.42.22
Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаанд БОНХЯ-ны Шинжлэх ухаан, цэвэр технологийн хэлтсийн дарга А.Энхбат, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав нар үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулав.
Манай хүрээлэн “Арьс шир боловсруулах байгаль орчинд ээлтэй экотехнологи нутагшуулах” гэсэн судалгаа, шинжилгээний ажлаараа шалгарч,“НОГООН ӨРГӨМЖЛӨЛ” хүртлээ.
webd webd1