УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж буй бөгөөд гишүүд үгээ өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
С.Дэмбэрэл: -Нэг гартаа реформыг барьчихаад нөгөө гараараа сүйтгээд явж байна, та нар. Сайн засаглалгүйгээр ард түмэн хэзээ ч хувьцаа эзэмшиж чадахгүй. Хувийн аж ахуй хөгжиж, зээлийн хүү нэг оронтой тоонд бодитойгоор орж чадахгүй. Үүний тулд та мөнгөний бодлогыг өөрчлөхөд онцгой анхаарах хэрэгтэй. Н.Алтанхуяг та, сайд нартаа хэтэрхий итгээд хоосон мөрөөдөөд байгаа юм биш үү.
Инфляцийн түвшингийн талаар элдэв мэдээлэл гарсан ч та бүү итгэ. Хамгийн гол нь улс орондоо хэрэгтэй, бодитой алхмуудыг хийхийн тулд бизнес, эдийн засгийн мэдээллээ баяжуулах шаардлагатай байна. Түүнээс биш, өнөөдөр таныг сайн муугаар чинь дуудаж, ажил амьдралаас чинь салгахын тулд бид улайраагүй шүү. Эрхэм сайд нарын хувьд ч тэр. Мах, ногооны үнэ дээр тэр шинэтгэлийн професс чинь яаж явааг хар.
Р.Есүй
ZINDAA.MN-ээс
Tweet