Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Ногоон хөгжил, бидний ирээдүй" хүүхэд залуучуудын чуулга уулзалт 2013 оны 04 сарын 04-нд Монголын Хүүхдийн ордны их танхимд боллоо. Чуулга уулзалтыг Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан хамтран зохион байгуулсан бөгөөд Чуулганд хот хөдөөгийн 500 гаруй хүүхэд залуус, 30 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ирж оролцсон байна. Чуулганыг нээж БОНХ сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар үг хэлэхээр уригдсан байна. Чуулганы явцад оролцогч дэмжигч байгууллагуудын төлөөлөийг танилцуулж, ахмад үеийнхэн үг сургаалиа хайрлаж, хүүхэд багачууд маань урлагын тоглолт үзүүлж сонирхууллаа. Хуралд оролцогсод ногоон бүч, малгайгаар гоёсон нь ирж яваа цагын өнгө бэлэгдэл гэлтэй. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн туслах Л.Алтанхуяг чуулганд оролцогсдод халуун баяр хүргэж, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэлийн Ногоон хөгжлийн талаар хийж буй ажил үйлс, гаргаж байгаа санал, санаачлагыг мэдээлж, эх орныхоо ногоон өвс, цэцэг бүрийг хайрлан хамгаалах сэтгэлтэй байхыг хүслээ.
Tweet