Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн байнгын хорооны 2013 оны 3 тоот тогтоолын хавсралт
БОХХААБХ-оос ногоон хөгжлийг дэмжих
чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
2013-01-15
№
Хийх ажлын төлөвлөгөө
Хариуцан гүйцэтгэх байгууллага
Хугацаа
1
2013 оныг “Ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлах тухай
Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж батлуулах
БОХХААБХ
2013 оны 2-р сар
2
Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр боловсруулах талаар Байнгын хорооны тогтоол гаргах
БОХХААБХ,
БОНХЯ,ЭХЯ
2013 оны 1 –р улирал
3
Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар Үндэсний Статистикийн Хороо,ЭЗХЯ, БОНХЯ, эрдэмтдийн төлөөлөл зэрэг байгууллагуудыг оролцуулсан Байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах, түүний үр дүнг авч хэлэлцэх тодорхой хугацаа бүхий Байнгын хорооны тогтоол гаргах
БОХХААБХ, ЭЗХЯ, БОНХЯ, Үндэсний статистикийн хороо
2013 оны 1-р улирал
4
Усны талаарх төрийн бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа, холбоо, эко салбар дахь төр, хувийн хэвшийн түншлэлийн механизм хэрхэн хөгжиж буй талаар Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлгийн үр дүнгээр Байнгын хорооноос тогтоол гаргах
БОХХААБХ, БОНХЯ, холбогдох бусад, байгууллага, ОУБ-ууд
2013 оны 3-р сар
5
Эко системийн үйлчилгээний төлбөрийн талаарх Олон Улсын туршлага, Монголд хэрэгжүүлэх талаар Засгийн газрын байр суурь, бэлтгэл ажлын талаар БОНХЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас энэ чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох чиглэл, зөвлөмж шийдвэрийг Байнгын хорооноос гаргах
БОХХААБХ, БОНХЯ
2013 оны 1-р улирал
6
Экологийн эмзэг байдлын өнөөгийн байдал, газрын зураг боловсруулах талаар БОНХЯ-наас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох
БОХХААБХ, Улсын Их Хурал дахь Ногоон бүлэг, БОНХЯ
2013 оны 2-р сар
7
Ногоон бизнес, технологийг хөгжүүлэх, дамжуулах, нутагшуулах,чиглэлээр холбогдох хуулиуд, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдэд хэрхэн тусгагдсан болон цаашид хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар БОНХЯ, ЭЗХЯам, МҮХАҮТанхимын мэдээллийг авч хэлэлцэх
БОХХААБХ, БОНХЯ, ЭЗХЯ, МҮХАҮТ
2013 оны 3-р сар
8
Засгийн газрын ногоон худалдан авалтыг бий болгох, хөгжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах санал боловсруулах
БОХХААБХ
2013 оны 3-р сар
9
“Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төрийн бодлого, энэ салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизм хэрхэн хөгжиж буй талаар Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох, холбогдох шийдвэр гаргах
БОХХААБХ, Эрчим хүчний яам
2013 оны 4 –р сар
10
Ногоон санхүүжилт, зээлийн механзмыг бий болгох чиглэлээр Монгол банк, ЭЗХЯ, БОНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулах, энэ чиглэлээр бодлогын хэлэлцүүлгийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой хамтран зохион байгуулах
БОХХААБХ, ЭЗБХ, ТБХ, Эдийн засгийн хөгжлийн яам, БОНХЯ
2013 оны 5-р сар
11
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох, аймаг, хот, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах талаар Засгийнгазрын байр суурь, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх
БОХХААБХ, ЭЗБХ,
Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үндэсний хороо
2013 оны 10-р сар
12
Ногоон хөгжлийг дэмжих талаар Байнгын хорооны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид анхаарах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх
БОХХААБХ
2013 оны 6-р сар
13
Ногоон эдийн засаг, хөгжлийн талаар Олон Улсын Парламентын Холбоо, 2 талын парламентын бүлэглэлүүд болон олон улсын бусад байгууллагын туршлага, зөвлөмжийг судлах чиглэлээр УИХ-ын Гадаад харилцааны хэлтэстэй хамтран тодорхой ажлууд зохион байгуулах
БОХХААБХ,
УИХТГ-ын ГХХ
Жилийн турш
14
Органик хүнс, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажил. Байнгын хорооны 2012 оны 02 тоот тогтоолын биелэлтийг хангах, Байгаль орчин ISO14000, хүнсний аюулгүй байдлын ISO22000 зэрэг стандартыг хэрэгжүүлэх талаар ҮХААЯ-наас хэрэгжүүлж буй ажлын үр дүнг авч хэлэлцэх
БОХХААБХ, ҮХААЯ
2013 оны 5-11-р сар
15
Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилт, ногоон хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгцээ, гадаад, дотоод эх үүсвэрийг хангах чиглэлээр санал, дүгнэлтийг авч хэлэлцэн тодорхой шийдвэр гаргах
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо,БОНХЯ, ЗТЯ, УБ хотын Захиргаа
2013 оны 4-10-р сар
16
Ногоон боловсрол, соён гэгээрүүлэх чиглэлээр төлөвлөж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар БОНХЯ, БШУЯамны мэдээллийг сонсох, цаашдын чиглэлүүдийг тодорхойлох
БОХХААБХ, БОНХЯ, БШУЯ
2013 ны 2-11-р сар
17
Ногоон хөгжлийн загвар, жишиг аймаг болох талаар аймгуудыг дэмжих, бодлогын чиглэлүүдийг тодорхойлох, үйл ажиллагаанд нь бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх талаар
БОНХЯ
Жилийн турш
18
Ногоон хөгжлийн үндэсний чуулган зохион байгуулах
БОХХААБХ, БОНХЯ,
Улсын Их Хурал дахь ногоон бүлэг
2013 оны 11-р сар
19
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх
БОХХААБХ,
БОНХЯ
Жилийн турш