Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг Ногоон Намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нарын захиалгаар “Сонгуулийн сурталчилгааны зардлын санхүүжилт, гадаадын зарим улс орны эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны ажлыг Улсын Их Хурлын Судалгааны төвийн судлаачидАнгли, Канад, Японы Сонгуулийн хуулийн сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн сурталчилгааны санхүүжилттай холбоотой зохицуулалтуудыг судлажээ. Дээрх улс орнуудын сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтын талаар эрдэм шинжилгээний болон, олон улсын байгууллагуудын судалгааны багуудын урьд нь гүйцэтгэсэн судалгааны ажилтай танилцаж, холбогдох улс орнуудын улс төрийн намуудын сонгуулийн санхүүжилттэй холбоотой хуулийн сайтуудад байгаа материалтай танилцсан дүнгээ Эрхэм гишүүдэд ирүүлсэн байна. Энэхүү судалгааны зорилго нь Сонгуулийн хуулийн сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн сурталчилгааны зардалтай холбоо бүхий 7,8 дугаар бүлгийн заалтуудыг улам боловсронгуй болгоход чиглэгдсэн гадаадын улс орнуудын энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлахад оршиж байгаа юм байна. Та бүхэн хавсралтыг нээж, энэхүү судалгаатай танилцаж, Монгол улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн баримт бичгүүдтэй харьцуулан үзэж, өөрсдийн дүгнэлтийг хийж УИХ-ын эрхэм гишүүдэд саналаа ирүүлэн Улс төрийн намуудын болон сонгуулийн санхүүжилтийг өөрчлөн шинэчлэх асуудалд хувь нэмрээ оруулахыг хүсье.
Tweet