demberels@parliament.mn   51 261503

(-)1,3%, 17.3%, 2,5% 5,3% буюу эдийн засгийн өсөлтийн ретроспектив үнэлгээ, дүгнэлтүүд

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1717

(-)1,3%, 17.3%, 2,5% 5,3% буюу эдийн засгийн өсөлтийн ретроспектив үнэлгээ, дүгнэлтүүд

2009 он. -1,3%

 2009 онд ДНБ-ий өсөлт (-)1,3% болов. Улирлаар авч үзвэл 4 улирал дараалан хасах өсөлттэй байв. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг хямрав. Гэхдээ 2008 онд 8,6%, өсөлттэй байсан эдийн засаг гэнэт “ нэг шөнө ” хямраагүй нь ойлгомжтой. Уул уурхайн салбрын бодит өсөлт 2008 онд 4  улирал дараалан (-) өсөлттэй, барилгын салбар мөн адил 3 улирал (-) өсөлттэй харин бөөний ба жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эерэг өсөлтөөр нийт эдийн засгийн өсөлт “нөхөгдөж” 8,6% гарч байв. Хямралын дохиог хүчтэй өгч байсан уул уурхай, барилгын  салбар, оны 2-р хагасаас эхэлж өсөлт нь буурч 3-р улиралд (-) дохио өгсөн “бүтээгдэхүүний цэвэр татварын” өсөлт бизнесийн идэвхижил муудаад байгааг дотооддоо “хашгирсаар” 2009 онтой золгосон. 2008 оны эхний улирлаас эхэлсэн барилгын салбрын (-) өсөлт 10 улирал үргэлжилж 2010 оны  сүүлчийн улиралд сэргэх төлөвд оров. Барилгын салбрын биет хэмжээний индекс 2008-2009 онд -13,8%, -34% харин үнийн индекс нь 33,0%, 7,1% байсан ба үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн өсөлт 70,9%, 27,9% байлаа. 2008 онд жилийн инфляц 22,1% (хүнсний инфляц үүнээс өндөр байв)  хүрсэн нь 1997 оноос хойш хугацаанд тохиолдсон хамгийн өндөр инфляц байсан бөгөөд тэр жилийн төрийн мөнгөний бодлогын зорилт нь ... “2008-2010 онуудад хэрэглээний үнээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг дунджаар 6% болгоход оршино” гэж байв. (Ер нь 2005-2016 онд инфляций г  онилсон 12 жилийн 5 жилд нь тухайлбал 2006, 2009, 2011, 2015, 2016 онуудад л “ байгаа онож” байсан ба энэ 12 жилийн 8 жил нь төсөв алдагдалтай батлагдаж энэ нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилийн мөчлөгтэй” давхацаж байсан “политэкономи” байсанд цаашид онцгой анхаарал  хандуулах ёстой юм.) Америк доллар төгрөгтэй харьцах дундаж ханш 2008 оны 12 сард 1267,5 төгрөг 2009 оны 12 сард 1442,8 төгрөг байв. Сараар авч үзвэл 2008 оны нийт 12 сарын 8 сард нь бодит дундаж ханш өсөж төгрөг чангарч 2009 оны хувьд байдал эсрэгээр эргэж нэрлэсэн ба бодит  ханшийн дундаж хөдөлгөөн төгрөгийг сулруулах чиглэлд их төлөв үйлчилж  сарын хөдөлгөөнийг нь авч үзвэл 12 сарын 10-д нь суларч ирсэн байв.

Гарцын зөрүү буюу ДНБ-ий өсөлт, бууралтаас гадна түүний потенциал ба бодит түвшний зөрүү – эдийн засгийн “үйлдвэрлэлийн хүчин чадал” 2009 онд 7,9% буурсан байв. Бизнесийнхий итгэлийн индекс улам муудаж (-)68,3% болов. Худалдааны нөхцөл 2008 онд өмнөх жилүүдээс сайжирч 142,2% болсон ч 2009 онд 118,4% болж буурахад экспортын үнийн индекс буурсан, гадаад худалдааны тэнцэл, валютын ханшийн огцом сулралт нөлөөлсөн байв.

Гадаад, дотоод эрэлт талаас нь авч үзвэл 2008 онд эдийн засгийн өсөлт дотоод эрэлтээр хангаж байсан бол 2009 онд дотоод эрэлт унасан, гадаад эрэлт эдийн засгийн эерэг өсөлтийг хангаж чадаагүй дүр зураг ажиглагдаж байв. (2009 оны 4 сард Монгол Улс ОУВСангийн Standby хөтөлбөрт хамрагдснаар л хямралыг амжилттай даван туулсан гэх мэтээр одоо ярьж, бичих нь үндэслэл муутай. ОУВС тэр үед төсвийг “сахилгажуулах”, мөнгөний бодлогын төлөв гэх мэтийн ерөнхий зөвөлгөөг өгснөөс биш тэр хөтөлбөр орж ирээд  л 2010 оноос эдийн засаг эерэг өсөлттэй болчихсон зүйл огт биш, тийм ч байх боломжгүй юм.) Учир нь ОУВСан ч бай аливаа нэг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт баримталдаг зарчим болох “country ownership” буюу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй улс л гол санаачлага, үйл ажиллагааг хэрэгжүүлж харин олон улсын байгууллагууд зөвлөмж өгөх байдлаар оролцно гэдэг хандлага нь нөхцөл болзол (conditionality) тавьдагаараа “алдартай” ОУВСангийн хувьд ч адилхан мөрдөгддөг юм. Урсгал тэнцэл, төсвийн алдагдал, худалдааны тэнцэл, валютын нэрлэсэн болон бодит ханшийн хөдөлгөөн, мөнгөний бодлогын үндсэн зорилго болох нам дор, тогтвортой инфляц болон инфляцийг онилдог улсуудын энэ үндсэн зорилгоо валютын ханшийн бодлоготой яаж уялдуулдаг, үндсэн болон субординац зарчим гэх мэтийг тусад нь үзэх тул энд төдийлөн хөндсөнгүй, эдийн засгийн тухайн тодорхой цаг хугацаанд эдгээр үзүүлэлтийн ерөнхий хандлага нь ямаршуухан төрхтэй байсан гэдгийг л  хөндсөн болно.

2008-2009 оны хямралаас авах хамгийн гол сургамж бол:

1.    Дотоод эрэлт, нийлүүлэлтийг идэвхижүүлэх чиглэлээр төр, тэр үеийн засгийн газар, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өнөөдрийнхтэй харьцуулбал илүү өргөн, үр дүнтэй, харилцан ойлголцдог бие биенээ сонсдог механизм бий болгосон байв. Тэр үед хувийн хэвшлийн гол төлөөллийн байгууллагыг удирддаг байсны хувьд энэ асуудлыг би сайн мэднэ. Тэр үед МҮХАҮТанхим болон бусад хувийн хэвшлийн төлөөллийн байгууллагууд “Хямралын эсрэг авах арга хэмжээний иж бүрэн төлөвлөгөө” боловсруулж Засгийн газарт өгч түүнийг нь Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөөндөө бараг бүрэн тусгаж байв.

2.    Тэр үеийн Засгийн газар төсвийн болон бодит секторын бодлогоо төв банкны мөнгөний бодлоготой сайн уялдуулж хямралын эсрэг “гар нийлж” ажиллаж үйл ажиллагаа нь бодлогын хувьд ч нэг зүгт чиглэн хямралын гол цэгүүдийг олж харсан зорилтот шинж чанартай байв.

3.    ДНБ тэр үед 4 улирал дараалан хасах гарч байсан ч (2015-2016 оны ДНБ-ний улирлын өсөлт хасах гараагүй харин зарим секторын хувьд хасах өсөлттэй байгаа) эдийн засгийн секторуудын өсөлтийг дотор нь задлан шинжилж хасах өсөлттэй секторын хувьд холбогдох арга хэмжээ шуурхай авах гэх мэтээр хямралын далайцыг бууруулж байсан.

4.    Өрхийн бодит орлого, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх, бизнесийн орчныг сайжруулах үйл ажиллагаанууд хэрэгжиж зөвхөн макро эдийн засгийн төдийгүй микро орчинд илүү анхаарч байв.

2011 он. 17,3%

“Манай засгийн газрын үед дэлхийд байхгүй өндөр өсөлт гарсан...”, “Танай засгийн газарт 17,3%-ийн хаана ч байхгүй өсөлттэй эдийн засаг хүлээлгэн өгсөн, гэтэл та нар...” Иймэрхүү  утгатай  үг, өгүүлбэр, албан мэдэгдэл сүүлийн жилүүдэд нилээн дэлгэрсэн. Ард иргэдийн хувьд ч 17,3% гэсэн “үүлэн чөлөөний нар” байсан юм байна, тэрийгээ ашиглаж, тогтоон барьж чадаагүй юм байна гэх мэтийн ойлголт, төсөөлөл түгээмэл. Тэгвэл 2011 онд эдийн засаг ямар байсан юм, яаж 17,3% гэсэн өндөр өсөлт бий болсон юм гэдгийг харахын тулд 2011 он луу эргэж очих, магадгүй түүний өмнөх жилүүд, 2008-2009 оны хямралыг эргэн санах хэрэгтэй байх. Тэр тусмаа одоо 2017 оны эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 5,3% байгаа ч эмзэг, улирлын нөлөөлөл өндөр, цаашид өсөлтийг хадгалах, нэмэгдүүлэх талаар УИХ, шинэ Засгийн газраас “толгойгоо гашилгах” шаардлага байгаа үед өнгөрснөө магтан дуулан хоорондоо улс төрийн “хэрүүлийн алим” булаацалдах биш өмнөхөөсөө санаа оноо, сургамж авах нь хэрэгтэй болов уу. 2011 онд макро эдийн засгийн төлөв байдал ямар байсан талаар зарим тоог авч үзье.

1.    ДНБ-ий бодит өсөлт 17,3%, эцсийн ашиглалтын аргаар тооцсон улирлын бодит өсөлт -27,2%, 10,8%, 22,2%,13,5% байв.

2.    Хөдөө аж ахуйн салбрын өсөлт 4 улиралын 3-д нь хасах өсөлттэй байсныг эс тооцвол үйлдвэрлэл, үйлчилгээний гол салбруудын өсөлт ихэнхдээ өндөр, эерэг өсөлттэй, харин 2008 оноос эхэлж 10 улирал дараалан (-) өсөлттэй байсан барилгын салбрын өсөлт харьцангуй тогтворжсон, эерэг өсөлттэй болсон он байв.

3.    2011 оны 3 улирал дараалан хөрөнгө оруулалтын өсөлт өндөр, эцсийн хэрэглээ харьцангуй тогтвортой, харин экспорт 3 улирал дараалан (-) нөлөөтэй 4-р улирлаас харьцангуй буурах нөлөөтэй байсан байна. Товчхондоо бол 2011 оны өндөр өсөлт гол нь дотоод эрэлтийн хүчин зүйлүүдээр хангагдсан байна гэж үзэж болно.

4.    Цэвэр экспорт (экспорт, импортын зөрүү)-ын өсөлтөнд үзүүлэх нөлөөлөл (-) тэмдэгтэй байсан гол шалтгааныг экспортын үнийн индекс, худалдааны нөхцөл болон валютын нэрлэсэн болон бодит дундаж ханшийн өөрчлөлтөөс харж болно. 2009 онд -23% буурч байсан уул уурхайн экспортын үнэ 2010 онд 37%, 2011 онд 49%, биет хэмжээ нь 1%, 21%, 14% тус тус өсөж байв. Харин бензин, шатах тослох материалын импортын үнэ 2008 онд 50%, 2009 онд – (-)35%,  2011 онд -38% өсөж биет хэмжээний хувьд 7%, (-)9%, 7%, 25%, тус тус өсжээ. 2011 онд бүх төрлийн машин, тээврийн хэрэгсэл хамгийн их импортлогдож нийт 82,433 ширхэгийг импортолсон нь 2010 оныхоос 213,5% нэмэгдсэн хэрэг юм. (хэрэглээ, импорт, хөрөнгө оруулалтын ерөнхий идэвхижлийг харуулж байна гэж хэлж болно).

5.    Хэдийгээр экспортын үнийн индекс болон худалдааны нөхцлийг индекс 1-ээс дээш утгатай байсан ч нэрлэсэн ба бодит дундаж ханшийн хөдөлгөөн ханшийг сулруулах чиглэлд, үүнээс үүдэн гарах макро өөрчлөлтөнд нөлөөлсөн нь харагдаж байна. 2011 оны нийт 12 сарын 8-д нь ханш суларч  4-д нь чангарсан байв. Худалдааны тэнцэл байнга хасах, экспортын түүхий эдийн бүтэц, импортын хамаарал өндөртэй улсад худалдааны нөхцөл, ханшийн өөрчлөлт экспортонд эерэг нөлөөтэй хэдий ч экспортын бүтэц, биет хэмжээ, худалдан авах чадвар нь өндөр биш, худалдааны нөхцлийн сөрөг нөлөөллийг бүрэн нөхөж чаддаггүй улсад эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөө үзүүлэх чадвартай байхын тулд уул уурхайн бус экспортыг тусгайлан дэмжсэн, ялангуяа экспортын “солонгоролт” руу чиглэсэн бодлого, санхүүжилтийн тусгай схем зайлшгүй гэсэн ерөнхий дүгнэлтийг дээрх тоонуудаас гаргаж болно. Энэ одоо ч байхгүй байгаа.

6.    2011 оны өмнөх жилүүдээс ялгарах бас нэг “рекорд” нь төсвийн алдагдлын хэмжээ тоон утгаараа -632,4 тэрбум төгрөг (2009 онд -328,6, 2010 онд 3,5 тэрбум) болж харин эрдсийн бус төсвийн алдагдал, эрдсийн бус ДНБ-ий хоорондын харьцаа -18% хүрсэн байв. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн тэлсэн бодлогын бас нэг “рекорд” тогтоож байсан гэсэн үг юм. Тэр жилийн мөнгөний бодлогын инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт ерөнхийдөө хангагдаж 9,9%-ийн түвшинд байв. 2011 онд Хятадын Ардын банк, Монголбанкны хооронд анх удаа своп хэлцэл байгуулсан нь шууд болон шууд бус замаар макро үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлснийг дурьдах нь зүйтэй.

7.    2010 онд гадаад орчин сайжирсан, 2011 оны турш манай гол экспортын түүний эдийн гадаад зах зээл тааламжтай нөхцөлтэй байсан, хөрөнгө оруулалтын идэвхжил бараг 4 улирал дараалан өндөр, 2010 оныг бодвол өрхийн бодит орлого, эцсийн хэрэглээний зардал нэмэгдсэнээр нийт эдийн засгийн идэвхжил  хангагдсан гэх мэтээр 2008-2009 оны хямралын дараах сэргэлт 2010-2011 онд үргэлжилсэн ч дотооддоо сонгуулийн өмнөх жилийн “политэконом”-оос үүдэлтэй төсвийн тэлэлт, түүний бусад макро үзүүлэлтийн нөлөөлөл нэмэгдсэн, нөөцөөр баялаг эдийн засаг түүнд суурилсан орчил дагасан бодлогын практик хэвшиж тогтсон эдийн засгийн ийм л “ердийн бизнес” - “business as usual жил байв.

8.    Гарцын зөрүү 2000 оноос хойш хамгийн өндөр эерэг түвшинд очиж 5,71% болсон ба гэхдээ энэ зөрүүний хасах болон нэмэх утгаар аль нь ч хэт их хэлбэлзэх нь сайн биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бизнесийхний санаа бодол (17,3%) өсөлтийн талаар засгийн газрынх шиг тийм их өөдрөг бус, баргардуу дүр зурагтай байв. (-54,7%) 

2015 он.  2,3%

2015 онд эдийн засгийн өсөлт 2,3% болов. 2012 онд УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болж 48 гишүүн тойргоос 28 гишүүн жагсаалтаар сонгогдож шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрэлдэв. 2011 оны эцсээс супер цикл дуусах шатандаа орж 2012 оны дунд үе гэхэд гадаад эдийн засаг, зах зээлийн орчин тааламжгүй үедээ орсон байв. Төсвийн тэлсэн бодлогыг 2012 онд улам нэмэгдүүлж Монгол Улсын төсвийн алдагдал анх удаа их наяд гэсэн хэмжигдэхүүнд орж -1,251 тэрбум болсон байв. 2012 онд халаагаа өгсөн УИХ дараах УИХ-даа үлдээсэн өв, өөрсдийн тойрогт зориулсан бэлэг, дээр нь Монгол Улсын төсөвт түүний бодит алдагдлыг нэмэгдүүлэх “off budget” -төсвийн гадуурх санхүүжилтийн суваг болсон, хууль эрх зүйн орчин нь анхнаасаа сул хийгдсэн хөгжлийн банкны санхүүжилт нэмэгдсэн “политэконом”-оор илэрсэн жил байв. Уул уурхайн экспортын үнийн жилийн дундаж өөрчлөлт 2011 онд 48% өсөж байсан бол 2012 онд (-)11% хүртэл унаж түүний дотор зэсийн үнэ үргэлжлэн унасан, алтны үнэ бага зэрэг нэмэгдсэн ч биет хэмжээ нь бага зэрэг өссөн, нүүрсийн үнэ -15% унасан, биет хэмжээ нь ч буурсан байв. Инфляцийн түвшин зорилтот 8%-аас илүү гарч 14% болов. ДНБ-ий өсөлт өмнөх оныхоос буурч 12,3% болов. Худалдааны нөхцөл өмнөх жилтэйгээ харьцуулбал -16% муудаж валютын нэрлэсэн болон бодит ханш 2011 оны сүүлийн улирлаас эхлэн суларч байсан нь өөрчлөгдөж 2012 оны эхний хагас жилд чангарч дараагийн хагасд нь ерөнхийдөө суларч байсан дүр зурагтай байв. 2012 оны төгсгөлд Засгийн газар олон улсын зах зээл дээр бонд гаргаж “bondonomics”-ийн эхлэлийг тавьснаар 2012 оны Монгол улсын валютын нөөц  2.25 орчим тэрбум доллар  болсон байв.

Энэ жилүүдийн эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг ДНБ-ий эцсийн ашиглалтын аргаар тооцсон улирлын  өсөлтийн болон улирлын нөлөөллийг арилгаж тооцсон өсөлтийн динамикаар авч үзье.

1.  ДНБ-ий салбрын задаргааг (улирлаар тооцоолсон) салбар бүрээр нь задлан шинжилж аль салбарт ямар хүчин зүйлүүдээс нөхцөлдөн өсөж, буурав, бодлогын ямар арга хэмжээ авах, зах зээлд ямар дохиолол өгөх эсвэл ямар сэжим түлхэц хэрэгтэй гэх мэтээр шүүн хэлэлцдэг бодлогын практик дутагдалтай хэвээр л байсан. УИХ-д ҮСхороо, Төв банк, Сангийн яам болон бусад газрын хангалттай мэдээлэл, судалгаа байдаг ч гагцхүү түүнийг нэгтгэн дүгнэх, бодлогын тохируулга шуурхай хийж байх макро алсын хараа дутагддаг. Тэр ажлыг гол санаачлагч, чиглүүлэгч, залагч нь Ерөнхий сайд байх учиртай. Харамсалтай нь яг энэ макро алсын хараа, тохируулга шуурхай хийх чадврыг эзэмшсэн УИХ, Ерөнхий сайд Монголын түүхэнд элбэг байсангүй. 2013 оноос эхлээд л бөөний ба жижиглэнгийн худалдаа, барилга, хөдөө аж ахуй (уул уурхай ч яахав шийдвэр гаргагч бүр ярьдаг тэр нь бүр бараг “баялгийн хараалын” симптом болчихсон бодлогын сэтгэлгээ хэвшчихсэн тул) гэх мэт секторт өсөлтийн “доголдол” илт мэдрэгдээд ирснийг анзаарч харах нь чухал байсныг улирлын задаргаа тоонууд тухай бүрдээ “”хэлээд байсан” байдаг.

2.  “Бүтээгдэхүүний цэвэр татвар”. 2013 оны сүүлийн улирал болон 2014 оны 4 улирал тэр чигээрээ (-) тэмдэгтэй,  2015 онд (-) өсөлтийн тоон утга нь улам нэмэгдэж 2016 оны эхний 2 улиралд үргэлжилж нийтдээ 11 улирал дараалан хасах өсөлттэй гарав. Энэ юуны дохио юм? Бизнесийн идэвхжил. Түүнээс биш татварын байгууллага муу, сайн ажиллаад байгаагийн шинж огт биш. Оршин буй татварын дэглэмийн орчинд компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх мэтийн татвар төлдөг болон төлдөггүй хэсгийн орлого, ашиг нь муудаж бизнес нь зогсонги болж дотоод эрэлт хумигдсаны л шинж. Үүнийг ганцхан Таван толгой, Оюун толгой, төлбрийн тэнцэл, төсвийн алдагдал, ГХО, валютын дотогшлох урсгал гэх мэт хоорондын хэлхээ холбоо нь өөрөө бараг “чөтгөрийн тойрогт” орчихдог макро үзүүлэлтүүдээр тайлбарлах нь огт хангалттай биш, харин бичил, жижиг, дунд, том бизнесийн зорилтот бүлэг бүрийн “судасны цохилтыг” мэдрэх боломжтой бусад үзүүлэлт, судалгаатай (бизнесийн итгэлийн индекс, хэрэглээний зах зээл, хэрэглэгчийн судалгаа гэх мэт) хослуулан судалж холбогдох бодлогын дүгнэлт, чиглэл, тохируулга хийж байх макро эдийн засгийн бодлогын “соёл” маш чухал. (Энэ Монгол улсад илт дутагддаг бөгөөд яг энэ “соёлын” талаарх судалгаа бол политэкономийн чухал судлагдахууны нэг юм.)

3.  Дараагийн нэг анхаарвал зохих үзүүлэлт бол эцсийн хэрэглээ. Үүний хамгийн гол хэсэг нь өрхийн эцсийн хэрэглээний зардлын динамик. Түүний дараа засгийн газрын хэрэглээ. Өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэй. Гэхдээ орлого буураагүй, тогтвортой, аажим ч гэсэн нэмэгдэж буй нөхцөлд. Хэдийгээр өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт 2012 оноос тогтмол өндөр өсөлттэй явж ирсэн хэдий ч 2014 оноос өсөлтийн хурдац нь саарч 2015 онд өмнөх жилүүдээс эрс доогуур өсөлттэй, тэр ч бүү хэл 2014 оны 4-р улирал, 2016 оны 2-р улиралд (-) гарав. Өрхийн мөнгөн орлогын бодит өсөлт 2013 оны эцсээс эхэлж 2016 оны 2-р улирал хүртэл 11 улирал дараалан хасах өсөлттэй гарсан.

4.  2013 оны эхний 2 улиралд анх удаа “шар гэрэл” асааж 2014 оноос 4 улирал, 2015 оны 4 улирал дараалан “улаан гэрэл” асаасан хөрөнгийн нийт хуримтлал, дотроо үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, материаллаг эргэлтийн хөрөнгө, үнэт зүйлсийн өөрчлөлт гэсэн үзүүлэлтүүдийн хөдөлгөөнийг сайн харж байх нь чухал. Гадаад төдийгүй дотоодын хөрөнгө оруулалтын идэвхжил суларсаар буй дохиог бүх шугамаар өгсөөр, аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ улам бүр муудах эсвэл борлуулалт идэвхгүй болсныг дээрх үзүүлэлтүүд ерөнхий хандлагын хувьд харуулсаар байсан. Одоо ч байгаа. УИХ, ЗГ энэ чиглэлээр яг ямар тодорхой бодлого, идэвхжүүлэх хөшүүргүүдийг зах зээлд цаг алдалгүй оруулах ёстой вэ гэдгийг ойлгож ерөнхий байдлаар бус, асуудлыг тодорхой хаягласан, гарц шийдлийг зах зээлийн операторуудтай хамтран тодорхойлсон бодлого, хууль зүйн орчныг бүрдүүлэх нь одоо ч чухал хэвээр байна.

5.  Бид сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл хүртэл байгуулав. Энэ зөв, гэхдээ яагаад хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан юм гэдэг асуултанд эхлээд хариулж түүнд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалт татах, дэмжин урамшуулах бодлогоо гаргах хэрэгтэй. Хамгийн эхний суурь асуулт нь Монгол улсад хуулийн засаглал ил тод, шударга байдлаар хэрэгждэг эсэх талаар юм. Хуулийн засаглал алдагдсан үед намын засаглал, эрх ашгаараа холбогдсон цөөнхий засаглал үүсдэг байна.  

6.  Өмнөх УИХ дээр нилээдгүй хүч хөдөлмөр зарцуулж бэлдсэн тусгай зөвшөөрөл лицензийн тухай хуулийг УИХ-аар яаралтай дэглэмээр авч хэлэлцэн бизнесийн орчины дарамтыг хөнгөвчлөх ёстой. Мэргэжлийн хяналтын реформыг өөртөө агуулсан хуулийн төсөл мөн л өмнөх УИХ дээр улс төрийн шалтгаанаас болоод хэлэлцэгдэж чадаагүй үлдсэн. Одоо үүнийг УИХ яаралтай батлах ёстой. Хууль нь бэлэн, нэмж хасаад л, батлахад саад болох улс төрийн шалтгаан байхгүй болсон. Санаачлагын л асуудал. Дараагийн хууль нь татварын ерөнхий хууль. Тухайн үедээ би өөрөө санаачлан боловсруулаад Засгийн газарт хүлээлгэж өгөөд Засгийн газар засаж янзлаад бэлэн болгочихсон хуулийн төсөл. Гол ач холбогдол нь төр ба татвар төлөгчийн хоорондын харилцааг “Төр оршихуй дор татвар оршмой” төдийгүй “Татвар төлөгч оршихуй дор Төр оршмой” гэдэг концепцийн байр сууринаас хандан бодит амьдрал дээр татварын харилцаанд үүссэн олон асуудлыг цэгцэлж янзалсан хууль. Үүнийг Сангийн сайд онцгой анхааралдаа аваад бушуухан өргөн барих хэрэгтэй. (Татварын суурь баазаа өргөжүүлэхийг хүсч байгаа бол) Дээр нь хөдөлмөрийн, стандартын гэх мэт хуулиуд бэлэн байгаа.

7.  УИХ дахь намын бүлгүүд ба УИХ-ын хоорондын харилцаа, намын бүлгүүдийн  УИХ-ын гишүүд ард түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргах үйл явцад хэрхэн нөлөөлөх, УИХ доторх энэ намын институц болон УИХ хоорондын харилцааг хэрхэн зөв тэнцвэржүүлэх асуудал бол нам нь төрийн дээр эсвэл төр нь намын дээр байх де-факто тэнцвэрийг тодорхойлдог. Үүнийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Улс төрийн нам нь хуульд заагдсанаас бусад тохиолдолд төрийн хэрэгт оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалт оруулчихад л хангалттай.   

2017 он 1-р хагас. 5,3%

2016 оны 4-р улиралд эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр жилийн дүнгээрээ 1,2% өсөлттэй гарав. 2017 оны эхний улиралд 2016 оны дүнгээрээ хасах өсөлттэй байсан аж үйлдвэр, барилга -2,7% буурснаас бусад салбар эерэг өсөлттэй байсны үр дүн, хамгийн гол нь бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт өндөр байсны үр дүнд эдийн засаг 4,2%, улирлын нөлөөллийг арилгаснаар 3,7% өсөв. Гэхдээ энэ улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад ДНБ-ий дефлятор  15,6%-ийн өсөлттэй байв. 2017 оны 2-р улиралд эдийн засаг 6,1% өсчээ. Хагас жилийн дүнгээр 5,3%, улирлын нөлөөллийг арилгаснаар 1,4%. Мөн л бүтээгдэхүүний цэвэр татвар болон үйлчилгээний сектор хамгийн өндөр өсөлттэй байж улирлын өсөлтөнд эерэгээр нөлөөлжээ. Эцсийн эрэлт талаас нь авч үзвэл 2017 оны 1-р улирлын 4,1%-ийн өсөлтөнд үндсэн капиталын хуримтлал буюу хөрөнгө оруулалт 50,1% өсөлттэй байсан нь голчлон нөлөөлсөн ба харин эцсийн хэрэглээ түүний дотор өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт ердөө 2,1% өссөн ч өмнөх оны мөн үеийн хасах өсөлттэй харьцуулахад эерэг хандлага болов. 2017 оны эхний улиралд худалдааны нөхцлийн индекс 119,7% болсон нь 2016 оны эхний улиралтай харьцуулахад 11,6%-иар сайжирсан байв. Валютын нэрлэсэн ба бодит дундаж ханшийн индекс өмнөх оны 1-р улиралтай харьцуулахад 18,5% тус тус буурсан нь төгрөгийн ханш харьцангуй суларсныг, 2017 оны 2-р улиралд өмнөх улиралтай харьцуулахад 2-3%-иар чангарсан байна. Урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл 2017 оны эхний улиралд (-)150,8 сая долларын алдагдалтай, 2-р улиралд (-) 476,0 сая доллар байгаа нь “зээл авагч үндэстний статус” маань сайжраагүй байгааг харуулж байна. 2017 оны 3 сарын 31-ний байдлаар нийт гадаад өр 25,022,7 сая доллар, үүнээс Засгийн газрын өр 5844,6 сая доллар байгаа нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 6,7%, 43,5% тус тус нэмэгдсэн бол 2017 оны 6 сарын 30-ны байдлаар нийт өр 25214,9 сая доллар болж 2016 оны мөн үетэй харьцуулахад 3,9%, 25,7%-иар тус тус нэмэгджээ. “Өрийн аюулгүй байдал” нэгэнт алдагдаж шинэ Засгийн газрын чангсааг сорих төдийгүй УИХ-ын оюуны цараа, эдийн засгийн алсын харааг сорих сарууд ирж байна.   

1.    Өрийн удирдлагын үндэсний чадавхи, институц хоорондын бодлогын уялдаа сул, төсвийн алдагдалд хандах УИХ-ын олон жилийн архагшсан, хариуцлагагүй хандлага, төр, хувийн хэвшлийн хооронд хийгддэг концессийн гэрээний нөлөө, нийтийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн байдал, хямралын ямар ч мэдрэмжгүйгээр төлөвлөн тооцдог яамдын ужгирсан байр суурь гэх мэтийг өөрчлөхгүйгээр Монгол улсын өрийн тухай, өрийн үр ашигтай удирдлагын тухай санаа зовдог гурван л байгууллага; Монголбанк, Сангийн яам, ОУВС яаж ч ажилласан Монгол улс өрийн дипресс, дефолт болох өндөр эрсдэлтэй хэвээр байх болно.

2.    2017 оны эхний хагас жилийн эдийн засгийн 5,3% өсөлтөнд гадаад “цэвэр” эрэлт буюу цэвэр экспорт (-)9,6% гэсэн сөрөг хувь нэмэртэй, эцсийн хэрэглээ ердөө 1,6%, түүний дотор өрхийн эцсийн хэрэглээ 1,9% тус тус хувь нэмэр оруулсан бол харин үндсэн хөрөнгийн хуримтлал буюу хөрөнгө оруулалт 5,6%, материаллаг эргэлтийн хөрөнгийн нөөцийн өөрчлөлт хамгийн өндөр хувь буюу 7,6%-иар тус тус нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг 5,3% болгосон байна. Гэхдээ материаллаг эргэлтийн хөрөнгийн нөөцийн өөрчлөлт ийм өндөр хувь нэмэр оруулсан нь хоёр талтай бөгөөд эдийн засгийн өсөлтийг чанар талаас нь үнэлж дүгнэ гэсэн хэрэг бөгөөд тэгээд ч улирлын өндөр нөлөөллийг бас харгалзах хэрэгтэй гэдэг талаас нь үзвэл эхний хагас жилийн 5,2% гэсэн харьцангуй өндөр өсөлт үнэн хэрэгтээ эмзэг өсөлт гэж дүгнэж болно. Хэрэв нөөцийн өөрчлөлтийн 7,6%-ийн хувь нэмрийг хасвал эдийн засгийн өсөлт 2017 оны эхний хагас жилд 5,3% биш харин -2,4% болно гэсэн хэрэг юм. 2015 оны 2 ба 3-р улиралд хасах хувьтайгаар өсөлтөнд хувь нэмрээ оруулж байсан өрхийн эцсийн хэрэглээний зардал 2016 оны 1 ба 4-р улиралд мөн хасах тэмдэгтэй 2016 оны жилийн эцсийн дүнгээр мөн л хасах тэмдэгтэй “хувь нэмэртэй” байсан ба харин 2017 оны эхний хагас жилд бага зэрэг сайжирч нэмэх тэмдэгтэй болсон. Гэхдээ эцсийн хэрэглээний хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог энэ үзүүлэлт дээр өсөлтийг тогтвортой хангаад явах хандлага үүсч чадаагүй байна. Үүнийг шийдвэр гаргагчид үлдэж буй улирлуудад онцгой анхаарч багш нар зүгээр ч нэг ажил хаяад цалин нэмэхийг шаардаад байгаа юм биш гэдгийг онцгой анхаарвал зохино. Цалин яаж нэмбэл зохилтой талаар demberel.mn дээр тодорхой санал бичсэн байгаа. Улсын хэмжээнд голч цалингийн бодит хэмжээ 422 мянга, бодит дундаж цалин 583 мянган төгрөг байна.    

3.    Хэрэглээний үнийн индекс, өрхийн эцсийн хэрэглээний зардлын дефлятор гэх мэт ерөнхий үзүүлэлтээр инфляц харьцангуй гайгүй гарч байгаа ч хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний гол бараанууд аажмаар өсөж, өрхийн бодит худалдан авах чадвар зогсонги, царцуу байдалтай үргэлжилж байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

Монгол банкны төсөөллөөр 2017 онд эдийн засгийн өсөлт 4,1%, үүний гол хүчин зүйл нь цэвэр экспорт ба хөрөнгө оруулалтын өсөлт харин өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт бага зэрэг эерэг өсөлттэй байх юм байна. 2018 онд эдийн засгийн өсөлт 6% байхаар төсөөлж байгаа бөгөөд гол нь хөрөнгө оруулалт, өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлтөөр хангагдаж цэвэр экспорт бага зэргийн эерэг өсөлттэй байх юм байна. Азийн хөгжлийн банк ч 2017 оны эдийн засгийн өсөлтийг 3%, 2018 онд 4% гэж төсөөлж байна. Өөрөөр хэлбэл, 8%-ийн инфляцийн орчинд 6% эсвэл 4%-ийн бодит өсөлт гэдэг бол чамалхааргүй сайн үзүүлэлт юм. Гэхдээ гадаад орчинд 2018 онд худалдааны нөхцөл муудаж валютын бодит дундаж ханш сулрах хандлага үргэлжилэхээр байна. Өрхийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт 2018 онд өсөлтийн нэг гол хүчин зүйл болохын тулд өрхийн бодит орлогын өсөлт төсөөлж буй 8%-ийн инфляциас дор хаяж 2 дахин өсөх шаардлагатай бөгөөд үүнийг хэзээ, яаж хангах нь тодорхой бус байгаа үед тогтвортой бөгөөд оролцоотой өсөлт хангагдахгүй л болов уу... 

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 57 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 57 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 57 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 58 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 58 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 58 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 58 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 58 минутын өмнө
His left our actions have to become the flask back The
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->