demberels@parliament.mn   51 261503

Монгол улсын төрийн алба ба эдийн засаглалын түүхэн товч таталбар

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 3099

Монгол улсын төрийн алба ба эдийн засаглалын түүхэн товч таталбар

Монгол улсын төрийн албаны 2007-2016 оны үзүүлэлтүүдийг макро эдийн засгийн зарим үр дүнгийн үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд сонирхолтой байдаг. Учир нь өнөөдөр улс төрийн хүрээнд маргалддаг, бие бие рүүгээ дайрдаг “жижүүрийн” хэдэн өгүүлбэр бий: “Манай засгийн газрын үед цөөн яамтай, засгийг данхар биш болгосон эсвэл төрийн албан хаагчдыг цөөлсөн, орон тоо хэмнэсэн танай үед ингээгүй эсвэл танайх төрийн албан хаагчдыг намын харъяалалаар хомроглон халж байна...” гэх мэт танил болсон өгүүлбэрүүд. Улс төрийн нам төрийн дээр гараад суучихаар, улс төрийн нам, төр хоёрын “хөдөлмөрийн хуваарь”, хил заагийг холбогдох хуулиар хязгаарлан тогтоож өгөөгүй болохоор, Үндсэн хуулинд хэдийгээр төрийн эрхийг ард түмэн барина, Төр бол ард түмнээс төрж  ард түмний төлөө ард түмний өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг тов тодорхой заасан байдаг ч өнөөдрийн Монголын төр намаас төрж, намын төлөө, намын өмнө хариуцлага хүлээдэг төр болсон үед иймэрхүү зүйл хэвшмэл хэллэг болдог байна. Цөөн хүн амтай, боловсролын ерөнхий түвшин тааруу улсад төрийн алба дээрх өгүүлсэн орчинд бүрэлдэн бий болсноор чадвар сул, хүнд суртал хүчтэй, рент хайх авир төрхтэй, нам, танил тал, найз нөхдийн сүлжээн дээр тогтсон төрийн алба үүсдэг бөгөөд үүнийг би “хүн ам зүйн хараал” гэж нэрлээд байгаа юм. Тийм учраас төрийн албаны судалгааг хийж үр ашгийг нь дээшлүүлэх, “хүн ам зүйн хараалаас” зайлуулж “ерөөл” болгох арга замыг хайх нь судалгаа төдийгүй засаглалын үр ашгийн гол хандлага болох учиртай. Одоо гүйцэтгэх засаглалын түвшинд 2007 оноос хойш хэн, яаж засагласныг эдийн засгийн нарийн дүн шинжилгээ хийлгүйгээр, ерөнхий үр дүнгээр нь “таталбар” байдлаар авч үзье. Учир нь гүйцэтгэх засаглалын түвшинд удирдагчийн үүрэг ялангуяа түүний макро алсын хараа маш чухал байдаг. Макро алсын хараа буюу нийгэм – эдийн засгаа том дүр зургаар нь, тэр дүр зургаа тоо, баримтуудад суурилсан мэдээлэлтэй, тэрхүү мэдээлэлд буй тоо, баримт бүрийг задлан шинжилж, нэгтгэж дүгнэх чадвар нь засаглах, түүний үр ашгийг үнэлж, дүгнэх үед зайлшгүй харгалзвал зохих гол зүйл байдаг. 2007 оноос өмнөх засаглалын байдлыг товчхон авч үзье.

§  Д.Бямбасүрэн гуай. 1 жил 10 сар, 20 өдөр гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн. 1990-1992 онд эдийн засгийн бодит өсөлт дан (-) тэмдэгтэй, инфляц огцом “давхиж” жолоодлогогүй буюу гиперинфляц төлөвтөө орсон, Монгол улс “мөнхийн” тэжээгчээ алдаж “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг” дэлхийгээс гуйж байсан цаг. Нийгэм-улс төрийн байдал шинэхэн ардчилалын романтик салхиар амьсгалж байсан он жилүүд. Гэхдээ ард түмэнд амьжиргаа нь л чухал байдаг тул нийтээрээ үймэрсэн, бужигнаантай, будилсан эдийн засгийн орчин байсан. Шилжилт ийнхүү эхэлсэн. 20-р тогтоолын талаар одоо буруутгаж ярьдаг ч тэр үеийн улс төр – эдийн засгийн орчинд тийм эрс шинжтэй арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан бөгөөд тэр үед өөр альтернативуудын гол санаа нь градуализм буюу реформын аажим хандлага л санал болгож байв. Картын эдийн засагт орохоос өөр нөхцөл үгүй болж лангуунууд хоосорсон үе. Зах зээлийн үр хөврөл бий болов.     

§  П.Жасрай гуай. 3 жил 11 сар 18 өдөр гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн. 1992 онд эдийн засгийн бодит өсөлт (-)9.3%, 1993 онд (-)3.2%, 1994 ооос нэмэх тал руу орж 2,1%, 1995 онд 6,4% болсон. Инфляц энэ жилүүдэд 1993 онд 183,3%, 1994 онд 66,3%, 1995 онд 53,1 болж жолоодлогогүй байсан төлөвөөс “давхиа” төлөвт орсон байв. Өөрөөр хэлбэл, П.Жасрай гуайн хэлснээр “хонгилын үзүүрт гэрэл харагдаж” эхэлсэн үе байв. Дөрвөн либералчлал + хувьчлал гэсэн реформ хүчээ авч энтрэпнерүүд олноор төрж картын эдийн засгийг үгүй хийв. Лангуунууд бараагаар дүүрэв. П.Жасрай гуай 1996 онд дараагийн ерөнхий сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө ердөө нэг хуудас тоотой цаас өгсөн, түүнийг нь дараа нь гоочилж ярихад нь  “мэддэг хүнд мэргэн цоохор, мэддэггүй хүнд эрээн цоохор” гэж хэлж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ тэр хүн “макро алсын харааг” нэг хуудас цаасан дээр илэрхийлээд түүнийгээ хүлээлгэж өгч байсан хэрэг. Ер нь бол Д.Бямбасүрэн, П.Жасрай гуай нэр мэргэжлийн эдийн засагчид, тухайн үедээ өнөөгийн орц гарцын хүснэгт буюу тэр үед нэрлэдгээр салбар хоорондын тэнцлийг гаргуун сайн мэддэг, туршлагатай, тулхтай Ерөнхий сайдууд байсан тулдаа л хямралын удирдлагыг сайн хэрэгжүүлж чадсан гэж би дүгнэдэг. П.Жасрай гуай нь илүү практик талдаа, Д.Бямбасүрэн гуай онолын талдаа хүмүүс байсан үүнийг би яагаад хэлж байна вэ гэвэл тэртээ 90-ээд оны эхэн тэр үед залуухан судлаач, зах зээл судлалын хүрээлэнг толгойлж байсан хүний хувьд энэ хоёр хүнтэй аль алинтай нь уулзаж ярих завшаан тохиолдож байсан юм.

§  1996-2000 он. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Д.Наранцацралт, Р.Амаржаргал. М.Энхсайхан 1 жил 9 сар 22 өдөр, Ц.Элбэгдорж 7 сар 8 өдөр, Д.Наранцацралт 7 сар 21 өдөр, Р.Амаржаргал 11 сар 25 өдөр Ерөнхий сайд байсан. Монголчууд засгийн тогтворгүй байдал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн, Ардчилсан нам “морьноосоо буугаад...” гэдэг Чингис өвөөгийн хэлсэн үгийг яс махандаа мэдэрсэн он жилүүд байв. 1997 онд ДНБ 3,9%, 1998 онд 3,3%, 1999 онд 3,1%, 2000 онд 1,1% болов. Инфляц энэ жилүүдэд 1996 онд 44,6%, 1997 онд 20,5%, 1998 онд 6,0%, 1999 онд 10%, 2000 онд 8,1% болов. Тэр үед манай эдийн засгийн хэмжээ бага, нэрлэсэн ДНБ 1996-2000 онд ердөө 646,5-1044,5 сая төгрөгний хооронд хэлбэлзэж 2000 онд л Монголчууд анх удаа 1 их наядын эдийн засагтай болсон. Валютын дундаж ханш 1996-2000 онд 592,1-1076,4 төгрөгт хүрч 81,8%-иар суларсан. (1996 онд 592,1 төгрөг, 1997 онд 789,7 төгрөг буюу 33,4% суларсан, 1998 онд 840,1 төгрөг, өмнөх оноос 6,4%, 2000 онд 1076,4 төгрөг, 5,3% тус тус суларсан байв.) Хэдийгээр инфляцийн түвшин буурч “давхиа” хэлбэрээс “шогшоо, цогио” хэлбэрт орсон ч эдийн засгийн бодит өсөлт буурч ирсэн үе. М.Энхсайхан суурь үнэ чөлөөлөх, хувьчлалыг эрчимжүүлэх, импортыг тэглэх гэх мэт “зоримог” гэж нэрлэдэг либерал шийдвэрүүдийг гаргаж эхлүүлсэн ч үр дүн нь тууштай биш бас хүссэн хэмжээнд байж чадаагүй. Тэгэхээс ч өөр аргагүй улс төр-засаглалын тогтворгүй орчинд байв. Тэр үед импортын тариф тэглээд “чөлөөт худалдааны” онолын дээд түвшинд л байж болох алхмыг Монгол улс хийсэн ч хажууд нь байдаг хоёр хөрш бодит байдлыг сануулж М.Энхсайханы бичсэн захианы хариуд хойд хөрш бид суурь тарифаа ер нь хөгжиж буй улсуудад хоёр дахин буулгаж тогтоосон байдаг, тэгэхээр Монгол улс энэ схемд л орно, харин урд хөрш бид адилхан л хөгжиж буй улсууд гэсэн утгатай хариулт Засгийн газрын түвшинд ирүүлж байсныг санаж байна. Өөр нэг дурьдах ёстой зүйл бол Монгол улсын засаглалын (захиргааны) өнөөгийн бүтэц буюу “яам-тохируулагч агентлаг-хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн одоо хүртэл монголын бодит хөрсөнд нутагшиж чадахгүй байгаа, сүүлдээ “бялуу хуваалтын” тохиромжтой цэгүүд болсон бүтцийг М.Энхсайханы засгийн газрын үед “Шинэ Зеланд”-ын туршлага гэж оруулж ирсэн юм. Ц.Элбэгдорж 7 сар 8 өдөр засаглахдаа “ядуурлын эсрэг дайн” зарлаж хүнд суртлын ханыг нураах гэж, авилгалын эсрэг аян эхлүүлэн төрийн ордонд баахан цаас урж төрийн ордны хурлын танхимд байсан бизнесийн голцуу хүмүүс нижигнэтэл алга ташиж байв. Энэ “цаас урсан” түүх бас сонин; Оросын НТВ телевизээр тэр үеийн Оросын эдийн засгийн хөгжлийн сайд асан Г.Грифф гэдэг хүн баахан хүнд суртлын бичиг баримтууд харуулж Орос оронд 6-р сараас хойш ийм цааснууд байхгүй болно гэж хэлээд урж байсныг би үзээд Ерөнхий сайдтай уулзаж өрөөнд нь ятгасан, тэгэхэд Ц.Элбэгдорж тэр үед түүний эдийн засгийн зөвлөх байсан Цогтсайхан, хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Д.Болдхуяг нарыг өрөөндөө дуудаж тэдний санал бодлыг сонсож төрийн хүнд суртлын цааснуудыг урахаар шийдсэн. Тэр цаас урсан өдөр нь төрийн ордны танхимд би түүний хажууд нь нилээн сэтгэл хангалуун сууж байсан юмдаг..... МҮХАҮТ-ын даргаар 1997 онд сонгогдоод байсан миний хувьд “бизнесийн орчин” гэсэн ойлголтыг анх удаа “хэрэглээнд” оруулж засаглалыг сайжруулах зорилт тавьж байсан тул МҮХАҮТ, Засгийн газрын хооронд, Бизнесийн орчныг тааламжтай болгох чиглэлээр анх удаа Ц.Элбэгдоржтой хамтын ажиллагааны санамж бичиг зурж байв. Д.Наранцацралт Ерөнхий сайдын үед мөн тиймэрхүү утгатай санамж бичгийг түүнтэй үзэглэж байсан ч харамсалтай нь засаг мөн л удалгүй солигдсон. Р.Амаржаргалыг Ерөнхий сайд байх үед мөн л хугацаа богино, мөн л дорвитой юм хийж чадаагүй. Р.Амаржаргалтай тэр үед нэг уулзахад “Дэмбэрэлээ миний хувьд Хөвсгөл аймгийн Риченлхүмбэ сумын цалин, тэтгэвэрийг тавих нь гол асуудал байна” гэж хэлж байсан нь тэр засгийн хувьд цаг үеийн урсгал, тулгамдсан асуудлуудтай зууралдсаар байгаад л солигдсон байх гэсэн бодол төрдөг.

§  Н.Энхбаяр 4 жил, 19 өдөр засагласан он жилүүд. 2001 онд ДНБ-ий өсөлт 1,1%, 2002 онд 3,9%, 2003 онд 5,6%, 2004 онд 10,7%, инфляц 2001 онд 8,0%, 2002 онд 1,6%, 2003 онд 4,7%, 2004 онд 11% байв. Гадаад валютын дундаж ханш 1097,6%-1185,1 төгрөгийн хооронд хэлбэлзэж ханшийн сулрал харьцангуй аядуу түвшинд байсан. Гадаад валютын нөөц тэр үед 160-226 сая ам долларын хэмжээнд хэлбэлзэж нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 460-688 ам долларын хэмжээнд байсан эдийн засаг байв. Тэнгэр хангай тэр үед бараг 3 жил дараалан зудаар аашлав. Түүнтэй олон удаа уулзаж бизнесийн орчны бодит байдал, төрийн хүнд суртлын талаар танилцуулж байсан бөгөөд Монголын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байв. “Мянганы зам” хэмээх дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл эрчимтэй эхэлж засаглалын түүхэнд “хамгийн тогтвортой” гэж бичигдсэн он жилүүд.    

§  2005 онд Ц.Элбэгдорж дахин Ерөнхий сайд болж 1 жил 4 сар 12 өдөр засаглахад эдийн засаг 6,5% өсөж, инфляц 9,5%-тай, ханш 1221 төгрөг (3% суларсан), гадаад валютын нөөц 298 сая ам доллар, малын тоо толгой 30,3 сая хүрсэн байв.

§  Түүний дараа М.Энхболд Ерөнхий сайд болж 1 жил 9 сар 21 өдөр засагласан ба 2006 онд ДНБ 8,6 хувь, 2007 онд 10,2%, инфляц 6,2%, 17,8%, валютын дундаж ханш 1165,9-1169,9 төгрөг болж харьцангуй тогтворжсон үе байв. 2007 онд Монгол улс 140258 төрийн албан хаагчтай, түүний 101727 нь төрийн үйчилгээний албаны ажилтнууд байв. Төсвийн алдагдал байхгүй, бага зэрэг эерэг тэнцэл нь ДНБ-ий 2,7% болсон жил. Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжүүдийн 59% буюу 31,7 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 4 мянга орчим төсвийн байгууллага ажиллаж Монголын нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого ердөө 263,7 мянган төгрөг байв. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний зүйлийн зарлага 34,5% байж өрхийн орлогын бүлэглэлтээр нь авч үзвэл 500 мянга хүртлэх орлоготой өрхүүд нийт өрхийн зонхилох хувь болж байв.

§  С.Баяр. 1 жил, 11 сар, 27 өдөр засаглав. 2008 онд ДНБ-ий өсөлт 8,9%, 2009 онд ДНБ улирал бүр хасах гарсаар жилийн дүнгээрээ -1,3%. Инфляц 2008 онд 22,1% хүрч цогиж байснаа 2009 онд 4,2% болж буурсан. Гадаад валютын дундаж ханш 2008 онд 1267,5 төгрөг, 2009 онд 1442,8 төгрөг болж 13,8% суларсан. 2007 онд 1000,7 сая ам доллар байсан гадаад валютын нөөц 2008 онд 657,4 сая ам.доллар болсон ч 2009 онд 1179,4 сая ам.доллар болов. Малын тоо 40 сая давж төрийн алба 2008-2009 онд 144-148 мянга болов. Төрийн захиргааны албан хаагчид 2008 онд 24,8%, 2009 онд 10% өсөв. Төсөвт байгууллагын тоо 2008-2009 онд 3,9 мянга, 22-24 мянган хязгаарлагдмал хариуцлагатай компани үйл ажиллагаа явуулж бизнес регистрийн санд бүртгэгдсэн нийт аж ахуйн нэгжийн 59% нь үйл ажиллагаагаа явуулж үлдсэн 41% нь ямар нэг шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон байв. Нэг өрхийн сарын дундаж орлого 364-403 мянган төгрөгийн хороонд хэлбэлзэж өрхийн мөнгөн орлогод цалингийн эзлэх хувийн жин 48,9-51% болж нэг өрхийн мөнгөн зарлагад хүнсний зүйлийн зарлагын эзлэх хувь 36,3-37,9% болж нэмэгдсэн, өрхийн мөнгөн орлогын бүрдэлтэнд 500 хүртлэх төгрөгийн орлоготой өрхүүдийн хувийн жин буурч 501-1100 төгрөгийн дундажаас доош орлоготой өрхүүдийн хувийн жин 17-18,9% болж нэмэгдсэн нь монголын өрхийн нийгэм-эдийн засгийн бүтцэд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлт гарч эхэлснийг харуулдаг. Төсвийн алдагдал ба ДНБ-ий харьцаа 2008-2009 онд (-) 4,5%, (-)5,2% болж нэг өрхөд оногдох иргэдийн зээл 1,3-1,5 сая төгрөг болж байв. Би С.Баяртай нэг л удаа Ерөнхий сайд байхад нь товчхон уулзаж байсан, эдийн засгийн макро алсын хараа гэхээсээ илүү улс төрийн макро алсын хараатай удирдагч юм байна гэсэн сэтгэгдэл төрж байсан. “Атрын 3-р аян”, “Таван төгөлдөршил” гэсэн эдийн засаг – улс төрийн ач холбогдолтой санаачлагууд төрж нийгэмд эерэг уур амьсгал авчирч байв. Сөрөг хүчний цөөнхийг оролцуулсан Засгийн газар байгуулагдаж байсан нь түүний улс төрийн макро алсын хараатай байсныг илтгэнэ.  

§  Сү.Батболд. 2 жил, 9 сар, 8 өдөр. 2010 онд ДНБ өсөлт 6,4% байснаа 2011 онд хамгийн өндөр өсөлт 17,3% хүрсэн жилүүд. Инфляц 2010 онд 13%, 2011 онд 8,9%, төсвийн алдагдал /ДНБ харьцаа 0,4%, (-)5,8%, гадаад валютын дундаж ханш 2010 онд 1355,9 төгрөг, 2011 онд 1265,4 төгрөг болж 6,7% чангарсан, гадаад валютын нөөц 2091,2-2273,9 сая ам.доллар болсон байв. (2008-2009 онд ханш 14% суларч байв.) Малын тоо 2009 оноос 11,3 саяар хорогдсон ч 2011 онд 3,6 саяар нэмэгдсэн. Төрийн нийт албан хаагчид 155,7-162,8 мянга болж 7,1 мянган хүнээр нэмэгдсэн ба төрийн захиргааны алба 2009 онд 10% өссөн бол 2010-2011 онд 6% өсөлттэй байв. Бизнес регистрийн санд бүртгэгдсэн нийт аж ахуйн нэгж, байгууллагын 55,1-61,8% буюу 39-44,2 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж өрхийн сарын дундаж орлого 448-573,5 мянга болон нэмэгдсэн жилүүд байв. Нэг өрхийн мөнгөн зарлагад хүнсний зүйлийн зардлын хувийн жин буурч (33,9-30,6%) өрхийн мөнгөн орлогын бүрдүүлэлтэнд 501-1100 мянган төгрөгийн орлоготой өрхүүдийн хувийн жин 31,6-36,9% болж нэмэгдэв. Өрхийн бодит орлого мөн өсөж нэг өрхөд оногдох иргэдийн зээл 1,8-3,2 сая төгрөг нэг өрхөд оногдох зээл ба өрхийн жилийн дундаж орлогын харьцаа 33,2-47,7% болов. 2010 онд Сү.Батболдын Засгийн газрын үед анх удаа “Бизнесийн орчинг сайжруулах” талаар Засгийн газрын тогтоол гаргаж Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексийн үзүүлэлтүүдийг Сү.Батболдын Засгийн газрын үед бизнесийн орчинг сайжруулахад бенчмарк үзүүлэлтүүд болгох тал дээр санаачлага гаргаж байв.

§  Н.Алтанхуяг. 2 жил, 2 сар, 4 өдөр. 2012 онд Ардчилсан нам сонгуульд ялж Засгийн эрхийг авав. 2012 онд Эдийн засгийн өсөлт 12,3%, 2013 онд 11,6%, болов. Инфляц 2012 онд 14,0%, 2013 онд 12,5%, валютын дундаж ханш 1359,4-1525,7 төгрөг болж 12,2% суларсан. Гадаад валютын нөөц 2012 онд 4125,8 сая ам.доллар байсан бол 2013 онд 2248 сая ам.доллар болж 1877,8 сая ам.доллараар багасав. Төрийн нийт албан хаагчид 2012-2013 онд 162,8-169,4 мянга болж 6,7 мянган хүнээр нэмэгдэж түүний дотор төрийн захиргааны албан хаагчид 2013 онд 11,2% нэмэгдэв. 2012 онд анх удаа төсвийн алдагдал 1 их наядын хязгаарыг давж ДНБ-ий 6,8% хүрсэн бөгөөд 2013 онд -1,2, 2014 онд -4% гэсэн үр дүнтэй байв. Нэг өрхийн сарын дундаж орлого 2012-2014 онд 959-1080 мянган төгрөгийн хооронд байсан бөгөөд 2014 онд өрхийн орлого бодит утгаараа буурч байв. Хэдийгээр өрхийн мөнгөн орлогод цалингийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж 50% давсан, мөнгөн зарлагад хүнсний зүйлийн зарлагын хувь хэмжээ 30%-аас доошилж 25% орчим болсон ерөнхий зөв хандлага үргэлжилж байсан ч өрхийн бодит дундаж орлогын өсөлтийн хурдац саарч нэг өрхөд оногдох зээл ба өрхийн дундаж орлогын харьцаа 41,7-55,8% болсон нь хамгийн энгийнээр хэлбэл дэд бүтэц, зам харгуйн бүтээн байгуулалтандаа хэт анхаараад өрхийн амьжиргаа, орлого нэмэгдүүлэх бодлогод анхаарал дутуу хандуулж ирснийг харуулдаг. Энэ бол ер нь зөвхөн Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа биш бараг бүх Засгийн газруудад байсан нийтлэг алдаа юм. Өөрөөр хэлбэл, макро алсын хараа гэдэг маань зөвхөн макро эдийн засгийн хэдэн хэвшсэн тоонууд төдийгүй ард иргэдийн амьжиргаатай холбоотой тоонуудыг Засгийн газрын удирдагч хүн байнга анхаарлын төвд байлгавал зохино гэсэн л үг юм. Н.Алтанхуяг бол хэдий макро алсын хараа тал дээр дутмаг байсан ч Засгийн газрын шуурхай ажил, бүтээн байгуулалтын төслүүд гэх мэт дээр хамгийн эрчтэй, нөгөө талаас “шуудайнд хийсэн ...” гэдэг шиг Засгийн газрын бүтцийг маш сайн нийцтэй, зохицуулж чаддаг улс төрч байв. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “төрийн зохицуулалтын шинэтгэл” гэж олон улсад нэрлэдэг шинэтгэл эрчээ авч зөвшөөрөл, лицензийн тоог эрс багасгах “гелотин” (тас цавчих) хандлагаар ажил эхэлж Ч.Сайханбилэгээр толгойлуулсан томоохон ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь гадаад худалдаанд шаарддаг бичиг баримтуудыг цөөлж хоёр дахин багасгасан ч ямар ч засгийн үед гардаг “эрх мэдлээс зууралдах инстинкт” илүү хүчтэй ажиллаж 1200 байсан зөвшөөрөл, лицензийг 4-5 дахин багасгах гэсэн зоримог санаархал салбарын яам, агентлагуудын “чимээгүй эсэргүүцэл”, учирлал, шалтгуудын улмаас аажимдаа унтарсан. Цахим засаглалыг бий болгох чиглэлээр эхэлсэн ажлууд гайгүй сайн хэрэгжиж байв.       

§  Ч.Сайханбилэг. 1 жил, 7 сар, 7 өдөр. 2015 онд Монголын эдийин засгийн бодит өсөлт 2,3% болж эдийн засгийн бууралт (recession) эхлэв. Инфляц 1,9% болж дисинфляцийн төлөвт орж эхлэв, өөрөөр хэлбэл, инфляцийн хурдац нь үргэлжлэн буурсаар байв. Ханшийн дундаж хэмжээ 1970,7 төгрөг болж 2014 оноос 8,4% суларч гадаад валютын нөөц 1321,1 сая ам.доллар болж өмнөх жилээс 326,8 сая ам.доллараар багасаж 2014 онд ОУВС-гаас урьдчилан сануулж байсан “Монгол улс өрийн дипрессийн өндөр эрсдэлтэй байна” гэсэн сануулга нь бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн жил байв. 2013 онд 169,4 мянга, 2014 онд 183,6 мянга байсан төрийн албан хаагчид 2015 онд 186,5 мянга болов. Төсвийн алдагдал (-)1156,9 сая төгрөг болж ДНБ-ий -5,0% болов. Өрхийн мөнгөн орлогын бүлэглэлтэнд өмнөх жилүүдэд явж ирсэн эерэг хандлага үргэлжилж 501-1100 мянган төгрөгийн дундажаас доош орлого бүхий өрхийн хувийн жин 42,1%, 1100-2100 төгрөгийн дундаж орлоготой өрхийн хувийн жин 23,1% болов. Нэг өрхөд оногдох иргэдийн зээл 5,9 сая төгрөг, ипотекийн зээл 1,7 сая төгрөг, нэг өрхөд оногдох иргэдийн зээл ба өрхийн жилийн дундаж орлогын харьцаа 48% болсон байв. Цахим засаглалын зөв ажлууд хэрэгжиж байсан ч мэргэжлийн хяналт, стандарт, зөвшөөрөл, лицензийн талаар реформын шинжтэй ажлууд УИХ дээр гацаж, унаж байв. Өөрөөр хэлбэл, хэрэг эрхлэх газрын дарга байхдаа эхлүүлж байсан ажлуудаа Ерөнхий сайд болсон үедээ тууштай гүйцээж чадаагүй, Монгол улс “цахимжсан хүнд суртлын” орчинтой болсон байв. 

§  Ж.Эрдэнэбат. 2016 оны 6 сарын 28-аас хойш. ДНБ-ий өсөлт 1,2%, инфляцийн жилийн өсөлт 1,1%, эдийн засагт уналтын үе үргэлжилж хямралын шинж тэмдгүүд ил гарсан он. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54,5% болж өмнөх жилүүдээс доогуур болсон, ханш, валютын нөөц, төсвийн алдагдлын тааруу хандлагууд үргэлжилсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн идэвхижил өмнөх жилүүдийн адил үргэлжлэн муудсан, гадаад өрийн дарамт эрс нэмэгдсэн хүнд эдийн засгийг Ж.Эрдэнэбат хүлээн авсан, түүнийгээ дэндүү удаан ярьж улс төрийн учирлал, шалтгаан хийсэн, олон улсын валютын сангийн тусламжийн гарыг хүсэхээс өөр аргагүй болсон жил. Төсвийн алдагдал/ДНБ харьцаа (-) 15,3% гэсэн түүхэн дээд рекордтой жил байв. 69,4 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байсан нь бизнес регистрт бүртгэлтэй нийт аж ахуй нэгжийн 50% байв. Нэг өрхийн сарын дундаж нэрлэсэн орлого өмнөх оноос буурч 944 мянган төгрөг болов. Энэ жилийн хамгийн муу мэдээ бол өрийн хүндрэл гэх мэтээс илүү Монгол улсын ядуурал нэмэгдэж 29,6% хүрсэн нь 2014 онд 21,6 болж буурч байснаас 8 нэгжээр нэмэгдсэн нь нийгэм-эдийн засгийн том ухралт юм. Ядуурал 2007/2008 онд 35,2% (хотод 26,9, хөдөөд 46,6%), 2009 онд 38,7 (30,6%, 49,6%), 2010 онд 38,8% (33,2%, 49,0%), 2011 онд 33,7% (28,7%, 43,2%), 2012 онд 27,4% (23,3%, 35,4%), 2014 онд 21,6% (18,8%, 26,4%), 2016 онд 29,6% (27,1%, 34,9%) болов. 2014 онд Монгол улс ядуурлын тооцдог арга зүйгээ олон улсын жишгийн дагуу Дэлхийн банкны аргачлалаар тооцдог болж ядуурал 21,6% болж буурахад нэг хэсэг “их мэдэгчид” худлаа байна, 50% нь ядуу амьдагч байгаа, зарим нь бүр 90% нь ядуу байна гэх мэтчилэн цэцэрхэцгээсэн. Ийм бодол, итгэл үнэмшил нийгмийн нэг хэсэгт, түүний дотор популист улс төрчдөд байнга байсан бөгөөд одоо ч байгаа. Гэхдээ тоо бол тоо, баримт бол баримт, түүнээс бултах аргагүй байдаг. Монголын нийгэмд гарсан энэ дэвшилийг нотлох өөр олон баримт байдаг бөгөөд зөвхөн энд дурьдсан байгаа өрхийн дундаж орлогын бүлэглэлт, түүнд эзлэх цалингийн хувь хэмжээний өөрчлөлт, өрхийн мөнгөн зарлагад эзлэх хүнсний зарлагын хувь хэмжээний өөрчлөлт зэргийг харахад л болно. 2014 онтой харьцуулахад хотод 8,3%, хөдөөд 8,5%-иар 2016 онд нэмэгдэж 29,6% болсон ядуурлын шалтгаан юу байв гэдгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар улс төржилгүйгээр нухацтай судалж холбогдох бодлогын шийдлийг гаргах хэрэгтэй болсон байна. Дэлхийн бүх улсууд нийлээд 2030 онд ядуурлыг эцэс болгоно гээд үүнийгээ тогтвортой хөгжлийн номер нэг зорилт болгоод үүнд нь Монгол улс нэгдээд гарын үсгээ зурчихсан байгаа үед ядуурал ингэж нэмэгдэх нь аль ч утгаар бодсон нийгмийн том ухралт юм. Биднээс дутахгүй (илүү гэж хэлж болохгүй байх, “бариад идчихнэ...”) мэдлэг, боловсрол, туршлагатай эдийн засагчид, улс төрчид, ядуурлын судлаачид ядуурал бол олон хэмжээст нийгмийн үзэгдэл, тиймээс түүнд хандах бодлогын хандлага нь мөн л олон хэмжээст байх ёстой гээд нотолчихсон. Ер нь бол Монгол улсын хувьд орлогын тэгш бус байдал, social mobility гэж нэрлэдэг нийгмийн анги, давхраа бүрэлдэх, харилцан шилжих үйл явцыг нухацтай, олон талаас нь судалж бодлогын үзэл номлол, үзэл баримтлалаа тодорхойлох цаг болсон бөгөөд ийм зүйл байхгүйгээс ядуурал нь архагшсан, дунд анги нь нийгмийг урагш нь хөтлөн явах хэмжээний овор, бяр, хат суугаагүй, ядуу болон эмзэг хэсэг, “туранхай” дундаж давхаргын хооронд улам бүр өсөн нэмэгдэж буй “дунджаас доош давхарга” гэж нэрлэж болох томоохон хувь хэмжээний нийгмийн давхарга, дундаас дээш давхарга гэж үзэж болох багахан хэсэг, “нийгмийн пирамидын” дээд  хэсэгт буй өчүүхэн бага хувь гэсэн нийгмийн страта бүтэц үүссэн байна. Гэхдээ энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үүрүүлэх “ял” биш бөгөөд өнгөрсөн Засгийн газруудад бүгдэд нь оногдох сануулга юм. Учир нь 2000 оноос хойших ямар ч засгийн газрын үед орлогын тэгш бус байдал, ядуурлыг нухацтай авч үзэж байсан бодлогын хандлага төлөвшиж тогтоогүй, ядуурал нь олон хэмжээст нийгмийн үзэгдэл болсоор байхад түүнд хандах бодлогын хандлага нь ганц хэмжээст буюу ажлын байрыг бий болгосноор ядуурал багасах мэт сэтгэдэг, төлөвлөдөг, хэрэгжүүлэх гэж оролддог хандлага л байгаа. Орлогын тэгш бус байдлыг орлого ихтэйгээс нь татвараар аваад орлого багатайд нь түгээж “Цахиур Төмөр” маягийн хандлага, орлого ихтэй хэсгээ гадуурхах маягийн хандлага нэмэгдээд байгаа. Монголын нийгмийн ийм страта бүтэц бүрэлдэн тогтоод байгаа үед Ж.Эрдэнэбат гүйцэтгэх засаглалын эрхэнд гарсан, харин энэ бүтцээ олж харж буй эсэх, Монголын эзийн засгийн политэкономийн шийдлүүдийг олж харж буй эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн ОУВС-ийн “эдийн засгийг тогтворжуулах”, “бүтцийн өөрчлөлт” гэсэн “Вашингтоны консенсус” гэдгээс угшилтай бодлогын бүрдлийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тийм учраас бүх эдийн засгийн томъёолол, хэллэг нь буюу макро алсын хараа нь энэ хүрээнээс халидаггүй түвшинд л бодлого хэрэгжүүлж байгаа. Эдийн засаг уналттай, хямралын шинжтэй буй үед орлого харьцангуй ихтэй нийгмийн нэг хэсгээс татвар авах, шинэ татвар гаргах, нэмэх зэрэг засаглалын “мээдрэмж” султай алхмууд, дээр нь ОУВС-тай “хүүхдийн мөнгө” гэж нэрлэдэг тэтгэмжийг зорилтот бүлэгт нь өгнө гэж тохирчихоод сонгуулийн үеэр түүнээсээ буцсан гэх мэт зүйл лав сайн имиж түүнд авчраагүй байх. Ер нь Монгол улсад хүүхдийн мөнгө гэх мэт аливаа тэтгэмжийг “нөхцөлт мөнгөн шилжүүлгийн” хэлбэрт оруулах талаар аль ч засгийн үед доривтой ажил хийгдээгүй гэдгийг бас дурьдая. Өөр нэг зайлшгүй дурьдах ёстой зүйл бол 2006 оноос хойш бизнесийн орчны байдлыг бизнес эрхлэгчид юу гэж дүгнэж байсныг улирдагч хүн байнга харж холбогдох чиглэлээр шуурхай алхам, бодлогын шийдвэр гаргаж байх ёстой байдаг. Бизнесийн итгэлийн индекс гэж нэрлэдэг энэ үзүүлэлт 2006 онд бизнес эрхлэгчидийн бага зэрэг сайжирсан, огт өөрчлөгдөөгүй гэж 47,3%, бага зэрэг муудсан, маш их муудсан гэж 49,3% үзэж байснаар тодорхойлогдож байсан бол дараагийн жилүүдэд хүснэгт 3-т үзүүлсэн байдлаар тодорхойлогдож байв. Энэ бол үе үеийн Засгийн газарт бизнес эрхлэгчдийн тавьж байсан дүн, өгч байсан үнэлгээ юм.

 Бизнесийн орчны өөрчлөлтийн талаарх судалгаанд оролцогчдын үнэлгээ

(Бизнесийн илтгэлийн индекс)

 

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

Эрс сайжирсан

9.1

8.0

3.0

3.0

7.9

4.1

8.3

3.8

2.1

1.9

3.6

Бага зэрэг сайжирсан

28.3

44.0

40.0

28.3

61.5

27.4

30.5

34.6

17.4

15.6

17.6

Огт өөрчлөгдөөгүй

19.0

6.0

18.0

19.0

15.3

13.8

14.7

17.3

16.1

14.7

16.4

Бага зэрэг муудсан

21.3

12

26

21.3

0

36.7

33.1

18.4

30.3

35.7

28.8

Маш их муудсан

28.0

30.0

13.0

28.0

0

11.6

2.3

16.2

27.8

27.7

27.9

Хариулж мэдэхгүй

-

-

-

-

15.3

6.4

11.1

9.7

6.2

4.4

5.6

Эх сурвалж: МҮХАҮТ

 

 

Хүснэгтэнд байгаа тоонууд өөрсдөө ярьж буй тул миний зүгээс no comment.

2017 оны эхний хагас жилийн статистикаар нилээд нааштай тоонууд макро эдийн засагт гарсан ч одоо ярьж, төсөөлөөд байгаа шиг тийм өөдрөг дүр зураг биш юм. Эдийн засгийн бодит өсөлт нь улирлын нөлөөлөл өндөртэй, өсөлтийн бүрэлдэхүүн хэсгүүдийн тус бүрийн өсөлтийн хандлага нь тийм өөдрөг байх итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа. (Эдийн засгийн өсөлтийн ретроспектив дүн шинжилгээг 2005-2016 он, 2017 оны эхний хагас жилээр тусад нь хийсэн тул энд дэлгэрэнгүй дурьдсангүй.)

Ж.Эрдэнэбатын засгийн газар хэр удаан оршин тогтохыг мэдэхгүй, ямар ч гэсэн улс төрийн тогтворгүй байдлын барометр ажиллаад эхэлсэн, ямар өв засаглалын түүхэнд үлдээхийг бас мэдэхгүй. Энд нэг зүйл зориуд тэмдэглэж хэлэхэд засгийн газруудын үлдээсэн өвийн талаар би бичихдээ гадаад орчин, үүнтэй холбогдсон макро эдийн засгийн дүн шинжилгээ, түүний өөрчлөлтийг огт хөндөөгүй бөгөөд гадаад орчин сайн, муу байх нь аз болон эзийн асуудал, харин улсыг удирдах нь удирдлагын чадвар ба түүний хомсдол хоёрын асуудал учраас тэр.                  

 

Буу халах уу?
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Latajah Pa(C)Rez Cuervo - 1 цагийн өмнө
His left our actions have to become the flask back The
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Januarie Rugger - 5 өдрийн өмнө
Lord why we have a concrete fragment of
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Mayia Nadia Raquel Tarantino - 1 долоо хоногийн өмнө
We won t kill or maybe our guys will help comes that
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Kiai Summerill - 2 долоо хоногийн өмнө
With his shirt to fulfill my arm near the racing unknown Call
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Rolyn Echelberger - 3 долоо хоногийн өмнө
Hold on it the fear of a wooden Exactly how tired I bent over They met
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Jenica Leiting - 4 долоо хоногийн өмнө
Around it happened in the other side And now All our steps listening to sacrifice their COs
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Massie Balaji - 1 сарын өмнө
Sebirian Military Law that one place OK we are different throughout the cemetery
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Tushara Mettee - 1 сарын өмнө
ANY INTEREST ABOUT US Marines call for the other by any document is nearer whores
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Mikio Scaringi - 2 сарын өмнө
The blood of that the decisions of wounds to the crap every rustle The latter
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
Zanniyah Perez Elizalde - 4 сарын өмнө
1E5TMy21DM2cR13sQbLukgKBkR3ZSaRbeB
wUmrLVWz - 2 жилийн өмнө
Зочин - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 2 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 2 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 2 жилийн өмнө
555
wUmrLVWz - 2 жилийн өмнө
555-->