Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 7 сарын 10-ны 115 тоот захирамжаар байгуулагдсан шинэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С. Дэмбэрэл гишүүн орсон байна. Тус ажлын хэсэг нь Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын ирэх Намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал дүгнэлтүүдийн төсөл боловсруулах үүрэгтэй ажээ.
Tweet