Улсын Их Хурлын даргын захирамжаар 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар тоот тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүн, мөн үүссэн нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг нь есөн хүний бүрэлдхүүнтэй ажиллажээ.
Үүнд: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Х.Болорчулуун, С.Одонтуяа, М.Энхболд, Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А. Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон , Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат