Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар тоот тогтоолоор “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллагджээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Р.Бурмаа, М.Батчимэг, Ж.Батсуурь, Су.Батболд, Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Улсын Их Хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг нар болон Ажлын хэсгийг ажлын хэсгийн ахлагч Р.Гончигдорж удирдан ажиллажээ.
Tweet