Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 02 тоот тогтоолоор Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг есөн хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллажээ.
Ажлын хэсгийн ахлагч: Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар
Гишүүд: Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Л.Гантөмөр, Д.Ганбат, С.Одонтуяа, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан
Tweet