2013 оны 4 сарын 22-нд УИХ-ын даргын 73 тоот захирамж гарч, шинэ ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан уг ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдхүүнтэй ажээ. Энэхүү ажлын хэсэг нь Улс орнуудын эдийн засгийн байдал манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар, түүнийг даван туулах арга зам, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм байна. Ажлын хэсгийнхэн дээрх үүргийнхээ дагуу зохих судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулан 2013 оны Хаврын чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ёстой ажээ. Ажлын хэсгийнхэний хийх үйл ажиллагааны удирдамж 04 сарын 25-нд батлагджээ.