2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс хүргэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг огцруулах, томилох асуудалыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Эдийн засаг, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх З.Нарантуяа нэр дэвшигчээс асуулт асууъя.
Нэгдүгээрт: -УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх хийж байгаа юм байна. Эдийн засгийн бодлогоор УИХ-ийн даргад зөвлөсөн 2-3 зүйл нэрлэж өгнө үү !
Хоёрдугаарт: -Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал таны үнэлгээгээр ямар байна бэ?
Гуравдугаарт: -Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдвол таны нэн тэргүүн хийх гурван бодлогын алхамыг хэлж өгнө үү !
Эдийн засаг, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх З.Нарантуяа: -Мийни бие УИХ-ын даргын эдийн засаг, нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр 2012 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Эдийн засагт үүссэн хямралтай үед тухай бүрд нь асуудлуудад ярьж зөвлөдөг. Үүнд:
1. Онцгойлон төсвийн асуудлууд байна. Төсвийн орлого дутагдалтай байгаа үед яаж ажиллавал төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, төсвийн тухай хуулийн төслүүд дээр УИХ ямар байр суурьтай байвал зүгээр бэ гэдэг асуудалд зөвлөж байгаа.
2. Монголбанкны төрийн мөнгөний бодлогын асудлууд дээр зөвлөсөн. Энэ зөвлөгөө нь Монголбанкны мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёр хоорондоо нэг нэгнийгээ дэмжсэн харилцан уялдаатай байх хэрэгтэй гэсэн агуулгаар зөвлөж байсан.
3. Ерөнхийдөө санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой асудлуудаар ярьж, Монгол Улсын санхүүгийн салбар зөвхөн нэг секторт хэт түшиглэсэн салбар байгаа. Банкны салбар эрсдэлд орлоо гэхэд, санхүүгийн зах зээл бүхэлдээ доргих асуудал үүсдэг. Таны асуусан хоёр дахь асуултыг энэ хариулт өглөө. Санхүүгийн салбарын /95 орчим хувь нь/ тогтвортой байдал ерөнхийдөө банкны салбараас хамаарч байгаа.
Хэрэв Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдон ажиллавал юуны өмнө дараах ажлуудыг хийнэ.
1. Системийн зохистой бүтэц, тэнцвэртэй тэгш бүтэц рүү анхаарал хандуулж ажиллана.
2. Одоогийн хөрөнгийн зах зээл тэг хэмжээнд хүртлээ зогссон байгаа. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хамгийн богино хугацаанд идэвхижүүлэх арга хэмжээ рүү анхаарна.
3.Шинээр гарсан хуулиуд ялангуяа үнэт цаасны хууль, хөрөнгө оруулалтын санхүүгийн зах зээлийг дэмжсэн мөн УИХ-аас баталсан хуулиуд дээр анхаарал хандуулж ажиллана гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба