УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон Намын дарга С.Дэмбэрэл Цагаан сарын баяр болж буйг тохиолдуулан амынхаа ахмадуудыг төрийн ордонд урьжээ. ИЗНН-ын дарга С.Оюун ч мөн намынхаа ахмадуудыг тосон уулзаж, хүн нэг бүртэй элэгсэг дотно ярилцаж байсан юм. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн намын хорооны ахмадуудын төлөөлөгч 11 хүн төрийн ордон дахь музейг үзэж, төрийн их цагаан тугны дэргэд зугаа авахуулсан бөгөөд, УИХ-ын танхимыг үзэж сонирхсон байна. Ахмадуудыг ирэх үед УИХ-ын Намрын чуулган өндөрлөж байх үе таарсан бөгөөд ахмадууд маань УИХ-ын гишүүд, намынхаа дарга нартайгаа уулзан баярлаж, асуулт асууж, баяр хүргэн, сайн сайхныг ерөөж байлаа. настан буурлуудын маань сайхан ерөөл төрийн түшээ нарт маань буян нэмж, урам хайрлан, ихийг хийж, итгэлийг нь даах зориг хүчийг нэмэх болтугай.
Tweet