УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл СӨХ-ийн талаар боловсруулсан хуулийн төсөлдөө зориулан эрх зүйн зөвлөгөө өгөх "Прагматик" төвийн судалгааны багтай хамтран “Сууц өмчлөгчидийн холбооны талаархи иргэдийн санал бодол” сэдэвт социологийн урьдчилсан судалгаа хийсэн бөгөөд судалгааны товч тайланг та бүхэнд тани лцуулж байна. Энэхүү судалгааг 2012 оны 09-р сараас эхлэн хийсэн байна. Социологийн судалгааны ажлын зорилго нь сууц өмчлөгчидийн холбооны үйл ажиллагааны талаархи иргэдийн санал бодлыг үнэн зөвөөр танин мэдэж уг сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг тодруулж шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн бөгөөд уг судалгаанд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууц өмчлөгчидийн холбоодуудад хамрах байрны оршин суугчид буюу өмчлөгчдөөс түүвэрлэн хамруулсан болно. Судалгаанд СӨХ-ны ажилчид болон оршин суугчид гэсэн нийт 300 гаруй иргэд 40 гаруй СӨХ-г хамруулсан болно. Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг хавсралтаас үзнэ үү.