Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 04 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг долоон хүний бүрэлдхүүнтэй байгууллагдсан байна. Тус ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Батцогт, Х.Болорчулуун, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар орж, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа авах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба , засгийн газрын ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж , ажиллуулахыг Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяад үүрэг болгожээ.
Tweet