УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллагдаж ажилласан байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Су.Батболд, Б.Гарамгайбаатар, Г.Уянг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, зөвлөх, референт зэрэг 9 хүний бүрэлдхүүнтэй ажилласан байна.
Уг ажлын хэсгийг 2014 оны 5 дугаар сард багтаан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлхийг ажлын хэсгийн ахлагч ( М.Батчимэг )-д даалагасанаар 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хуралдсан байна.
Хуралдаанаар ажлын дэд хэсгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн (2013 оны байдлаар) талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, А.Бакей, С.Дэмбэрэл, Г.Уянга нар саналаа хэлж, ажлын дэд хэсэгт холбогдох зөвлөмжийг өгч, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр шийдвэрлэсэн байна.