Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
2010 онд баталсан “Өрсөлдөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь мөрдөгдөж эхлэснээс хойш бизнес эрхлэгчдээс багагүй шүүмжлэлийг дагуулж ирсэн бөгөөд хуулийн хэрэгжилттэй холбоотой олон санал, гомдол байнга гарч байна. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд олон хууль тогтоомжуудыг өөрчлөх, шинэчлэх асуудал яригдаж байгаагийн нэг нь энэхүү Өрсөлдөөний тухай хууль юм.
Дэлхийн улсорнуудын болоод Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаа, практикаас үзэхэд дан ганц төр өрсөлдөөний шударга орчинг бүрдүүлж чадахгүй нь тодорхой харагдаж байгаа тулөрсөлдөөний харилцааг сайн зохицуулах гол арга зам болох Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу РРР зарчмыг шийдвэр гаргахдаа удирдлага болгох, захзээл өөрөө зохицуулах боломжтой, төр зохицуулалт хийснээр зах зээлийн гажуудал үүсэх асуудлуудад өрсөлдөөний байгууллага оролцохгүй байх, өрсөлдөөний талаар төрөөс баримтлах бодлогыг иргэд, бизнесийнхний санал дүгнэлтэд үндэслэн боловсруулж байх, хуулиар нарийвчлан зохицуулагдсан эдийн засаг, бизнесийн шинжтэй харилцааны асуудлаар өрсөлдөөний байгууллагаас ямар нэгшийдвэр гаргахгүй байх, үнэхээр зайлшгүй зохицуулагдах харилцаа байвал эхлээд иргэд, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагуудын санал дүгнэлтийг авч тусгадаг байх зэрэг зарчмуудыг өрсөлдөөний тухай хууль тогтоомжид суулган өгч хэрэгжилтийг нь чанд мөрдөн ажиллаж байх шаардлага өнөө үед тулгарч байна.
Тус хуулийн зарим нэр томъёонууд ньПатентийн тухай, Зарсурталчилгааны тухай зэрэг хуулиуд, бусад нийтийн эрхзүйн актуудад тусгагдсан байгаа тул давхардсан заалтуудыг хасах, өөрчлөх, түүнчлэн иргэд, бизнесийнхэнд ойлгомжгүй, тодорхой бус нэр томъёонууд хуульд их орсон байгааг засч залруулах, ойлгомжтой болгох, “Өрсөлдөөнт орчин”, “өрсөлдөөнт зах зээл”, “өрсөлдөөний нөхцөл” гэх мэтээр хуулийн заалтуудад гарч байгаа ухагдахууныг нарийвчлан тодорхойлж, хоорондын ялгаа, шинж тэмдгүүд, үнэлэх аргачлал зэргийг тодруулах хэрэгтэй байна.
Хоёр. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Хуулийн төсөл нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл заалт хэсэг өгүүлбэрийг өөрчлөн найруулах болон өөрчлөлт оруулах, хүчингүй болгох гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Хуулийн төсөлд төр, олон нийтийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, нэгжүүд завсардаж байгааг нөхөж оруулах, өрсөлдөөний талаарх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тодорхой болгож, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх боломжийг бий болгоно.
ШӨХТГ-ын үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг сайжруулах, өрсөлдөөний “тоглоомын зөв дүрэм” бүхий өрсөлдөөний орчин бүрэлдэж буй эсэхэд хяналт тавих, өрсөлдөөний талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх, гаргаж буйаливаа шийдвэр ньбизнесийнхний үйл ажиллагаанд хүнд суртал, захиргааны дарамт, чирэгдэл, саад хориг учруулахгүй байхаар зохицуулагдана.
ШӨХТГ нь төрийн захиргааны байгууллагуудын нийтээр даган мөрдөх талаар гаргасан шийдвэрүүд ньшударга өрсөлдөөнийг хязгаарласан эсэх, иргэний болоод бусад хууль тогтоомжуудтай харшилж буйэсэхийг хөндлөнгийн экспертүүд, холбогдох байгууллагуудтай хамтран сайтар нягтлан судалж хэрэв хуультай харшилсан, зөрчилдсөн байвал хориг /Veto/ тавьдаг байхаар зохицуулагдана. Түүнчлэн ШӨХТГ-ын гишүүд нь төр, хувийн хэвшил, хэрэглэгчдийн эрхашгийг хамгаалах байгууллагуудын тэнцүү төлөөллөөс бүрддэг байхаар хуульчлан батална.
Өрсөлдөөний тухай хуулийг шударга өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хэрэглэгчдийг хамгаалах, шударга өрсөлдөөн бий болгох орчин нөхцлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд саад болж буй төрийн аливаа бодлого шийдвэрийг хязгаарлах, энэ чиглэлийн төрийн хүнд суртал, авилга хээл хахуулийг багасгах, шударга өрсөлдөөнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг сургах, дэмжин урамшуулахад чиглэгдэхээр өөрчлөн найруулна.
Хуулийн 5.1-ийг “Тухайн бараа бүтээгдэхүүний захзээлд дангаар үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа ажахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэжүзнэ“ хэмээн өөрчлөнө.
Дэлхий нийтээр хамтран ажиллаж нэгдэн нийлэх процесс явагдаж байхад энэ хууль харин эсрэгээр буюу салган жижиглэн бутаргах бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна. Хуулийн 5.2-д “бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэгбуюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч” гэж үзнэ гэсэн хэдий ч хамтарсан гэдгийг яаж тогтоох нь тодорхой бусбайна. Өөрөөр хэлбэл хууль хэрэглэгч хэннэгэн этгээд өөрийн өнгө үзэмжээр хамтарсан гэдгийг тогтоох нөхцлийг бүрдүүлснээр хууль бусдарамт шахалт, авилга хээл хахууль үүсэх үндсийг бүрдүүлж өгч байгааг өөрчлөн хуулийн 5.2-ыг
“Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаар үйлдвэрлэл, борлуулалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал, эсхүлбусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдүүд үйлдвэрлэл, борлуулалтын хоёрны нэгбуюу түүнээс дээш хувийг эзэлж байвал тэдгээрийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” хэмээн өөрчлөн найруулна.
Хуулийн 5.3-д “ зах зээлийн гуравны нэгийг эзэлдэггүй боловч бусад ажахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээ шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлтийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэжүзэж болно” гэсэн нь хууль хэрэгжүүлэгч өөрийн үзэмж, сонирхол, хувийн үзэл бодлоор аж ахуй эрхлэгчийг үнэлэн дарамтлах бололцоо олгосон, хууль дээдлэх зарчимтэй зөрчилдөж байгааг харгалзан тус заалтыг “ Энэ хуулийн 5.2-д зааснаас бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахах, нэвтрэх нөхцлийг хаан боогдуулах, тэдний бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, борлуулалт, үнийн байдалд нөлөөлөх чадвартай нэг буюу харилцан хамааралтай, хамтарсан аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай гэж үзэж болох ба эдгээр шинжийн аль нэгийг агуулаагүй аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтайд тооцохгүй” хэмээн өөрчлөнө найруулна.
Бодит амьдралд хэрэгжих боломжгүй, тухайн ажахуйн нэгжийн үйлажиллагаанд шууд оролцсон, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан үнэ ханшаа хөдөлгөдөг бизнесийн үндсэн зарчмыг алдагдуулсан заалтууд болон худалдан авагчдын худалдан авах чадвар, бүтээгдэхүүнийг захзээлд нийлүүлэх стратеги, бүтээгдэхүүний нөхцөл байдал, тухайн аж ахуй эрхлэгчийн санхүүгийн байдал зэргээс хамааран ялгавартай үнийн бодлого явуулах зах зээлийн шаардлага, хэрэгцээг боомилсон, хориглосон зүйл заалтуудыг өөрчилнө.
Үндсэн хууль, Иргэний хуулиар тогтоосон эдийн засгийн эрх чөлөө, иргэн, хуулийн этгээдийн хэлцэл хийх эрхийг зүй бусаар хязгаарласан заалтууд болон ноёрхох үйлажиллагаа явуулсан нь удаа дараа тогтоогдон энэ хуулийн 27 заалтын дагуу хариуцлага хүлээлгэсэн тухайн аж ахуйн нэгжийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг ШӨХТГ-ын нэхэмжлэлийг үндэслэн шүүх гаргана гэсэн заалт нь буруутай үйлдэлдээ хоёр удаа шийтгүүлэх ёсгүй гэсэн хуулийн зарчимтай зөрчилдөж байгаагаас гадна хэрэв тухайн ажахуйн нэгж ХК бол хувьцаа эзэмшигч энгийн иргэд , хуулийн этгээдүүд хохирол амсахаар байгаа заалтуудыг өөрчлөн найруулна.
Зөвхөн өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүн төдийгүй бизнесийн салбар, эсвэл тодорхой ажахуйн нэгжийн талаар худал, гүтгэлэг, хэт мэдэмхийрсэн мэдээ мэдээлэл тарааж буйаж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн талаар тодорхой зохицуулалт дутагдаж байгааг хуулинд шинээр оруулж өгөхөөс гадна төрийн байгууллагуудын зүгээс ч өрсөлдөөнд харш үйлажиллагаа явуулж болох тул үүнийг хориглосон зохицуулалт оруулж өгнө.
Хуулийн 13.4 заалт нь бүхэлдээ төрийн байгууллагын зүгээс зах зээлд хөндлөнгөөс оролцон өрсөлдөөнийг боомилсон, зах зээлийн тоглоомын дүрмийг илт зөрчсөн заалт болсон байгааг хасч өөрчилнө.
ШӨХТГазрын бүрэн эрх машөндөр тогтоогдсон, аль чбайгууллагын үйл ажиллагаанд шууд оролцон хяналт шалгалт хийх, мэдээ мэдээлэл, судалгаа, тайлан, санхүүгийн баримт бичгүүдийг саадгүй, үнэ төлбөргүй гаргуулж авах, захиргааны шийтгэл, хөнгөлөлт ногдуулах зэрэг заалтууд нь бодит амьдралд хэрэгжихдээ буруугаар ашиглагдаж элдэв дарамт шахалт, авилга үүсэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг үүсгэж байгаад анхааран тус байгууллагын эрх үүргийг тодорхой хүрээнд багасгаж, хязгаарласан зүйл заалтууд оруулна.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Хуулийн төсөл батлагдсанаар хувийн болон төрийн, нийтийн өмчлөлийн аж ахуйн эрх бүхий этгээдүүд тэгш эрхтэй өрсөлдөх, хэн нэгэнд дангаар ноёрхох давамгайлах боломж олгохгүй байх, бизнесийн орчин сайжрах, шударга өрсөлдөх сэдэл санаачлагыг нэмэгдүүлэх, өрсөлдөөний хууль тогтоомжууд сайжрах орчин нөхцөл бүрдэх ба түүнчлэн төсвийн хөрөнгийг хяналтгүйгээр дур мэдэн зарцуулах боломжийг хязгаарлах, төрийн өмчит компаниуд нь ашиггүй ажилладаг, эрх бүхий албан тушаалнууд нь асар их зүй бус ашиг олдог байдалд нь бага гэсэн хязгаарлалт хийх боломж гарна.
Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ хэлэлцээр, бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт, оруулах, хүчингүй болох хуулийн талаархи санал
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон ул сын гэрээ хэлэлцээр, бусад хуультай уяалдаж бизнесийн ёс зүй зарчмыг эрхэмлэн өрсөлдөөний шударга орчинг бүрдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хянах боломжийг олгоно.
ТӨСӨЛ САНААЧЛАГЧ