УИХ-аас 2010 онд “Өрсөлдөөний тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулагыг баталсан. Энэхүү хууль хэрэгжиж эхлээд өнөөг хүртэлх хуагцаанд бизнес эрхлэгчдийн санал хүсэлт шүүмжлэлд багагүй өртдөг хуулийн нэг боллоо. “Өрсөлдөөний тухай” хууль нь бизнесийн үйл ажллагаанд оролцогч аливаа этгээдүүдийн тэгш эрх, шударга өрсөлдөх зарчимд үндэслэж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хууль билээ. Одоо мөрдөгдөж байгаа хууль нь нэр томьёоны хувьд ойлгомжгүй, мөн ШӨХТГ-ын эрх хэмжээг өргөжүүлсэн, төр болон нийтийн өмчит аж нэгж байгууллагыг хамруулаагүй, мөн төрийн оролцоог хангасан зэрэг зах зээл, шударга өрсөлдөөнд харш олон заалтууд байна. Иймээс хуулийн эдгээр заалтуудыг засч найруулах, зах зээлийн зарчим, бизнесийн үйл ажиллагаанд оролцогчдод харилцан тэгш эрх, боломжийг олгох эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа дутагдал, доголдлын талаарх бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллагуудын зүгээс гаргасан санал хүсэлт, зөвлөмж, мөн салбарын чиглэлээр байгуулагдсан 50 гаруй зөвлөл болоод мэргэжлийн холбоодын гаргасан санал хүсэлт, дүгнэлтэд үндэслэн боловсруулсан болно. Хуулийн төслөөр “Өрсөлдөөний тухай” хуулийн 15 орчим хувьд, нэмэлт өөрчлөлт, хасалт хийсэн болно.
Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор заасан үндсэн зарчим удирдлага болгон бизнесийн ёс зүй, худалдааны зан заншлийн хэм хэмжээнд тулгуурлан эдгээр зарчмуудын ялгаатай талыг уялдуулах, нийцүүлэх чиглэлийг баримталсан. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулахдаа одоо хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлал, өөрийн орны практик, бусад орны туршлагыг судлан үзсэн.
ТӨСӨЛ САНААЧЛАГЧ: УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл
Жич: хуулийн төслийг хавсралтаас нээж үзнэ үү.