Иргэний Зориг Ногоон Намаас намаас нэр дэвшин, УИХ-д сонгогдсон гишүүн С.Дэмбэрэл өнгөрсөн хугацаанд идэвхтэй ажилдлаж, багагүй зүйл санаачлаад байгаа билээ. УлсыН Их Хурлын дэргэдэх Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн маань Ногоон хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор санаачлага гаргасны үр дүнд 2013 оны 02 сарын 06-ны 03 тоот тогтоол батлагдан гарлаа. Уг тогтоолоор 2013 оныг "Ногоон хөгжлийг дэмжих бодлогын жил" болгон зарлалаа. Энэхүү бодлогын жилд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг батлан гаргаж, холбогдох бүх байгууллага, албан тушаалтнуудад хамтран ажиллахыг үүрэг болгосон байна. "Ногоон хөгжлийг дэмжих бодлогын жилийн хүрээнд нийт 19 зүйлийн ажлыг хийхээр төлөвлөсөн агаад ус, хөрс болон экологын талаар хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон агаарын бохирдол, сэргээгдэх эрчим хүч, боловсрол мэдээлэл, Байгаль орчны талаархи хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг олон чухал ажлууд төлөвлөгдсөн байна. Мөн энэ оны 11-р сард Ногоон хөгжлийн Үндэсний Чуулганыг зохион байгуулахаар төлөвлөгджээ.
Байнгын хорооны 2013 оны
тоот тогтоолын хавсралт
БОХХААБХ-оос ногоон хөгжлийг дэмжих
чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө