Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг Их Хурлын Даргын 2014 оны 05-р сарын 14-ны 71 тоот захирамжаар байгуулагдлаа. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсгийн ахлагчаар Төрийн байгуулалтын байнгын хороон дарга А.Бакей томилогдсон бөгөөд ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Цог, М.Батчимэг, Г.Батхүү, С.Баярцогт, Су.Батболд, С.Ганбаатар, Д.Ганбат, Я.Содбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар нар оржээ.
Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийн ахлагчаар Шадар сайдын зөвлөх Н.Батсуурь томилогдож, багын бүрэлдхүүнд нь Засгийн газрын ХЭГ-ын хууль зүйн газрын дарга Н.Энхтуяа, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, ҮХААЯ-ны МЭХ-ийн дарга П.Болортуяа, СЯ-ны ЭУГ-ын дарга Б.Батцэцэг, УУЯ-ны ХҮДАГ-ын дарга Д.Жавхланболд, ЭМЯ-ны НЭМХ-мйн дарга Д.Нарангэрэл, БОНХЯ-ны ХҮДАГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Төрбаяр, МХЕГ-ын мэргэжилтэн И.Мөнхбаяр, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албаны ахлах зөвлөх Т.Оюунчимэг, УИХ-ын ТББХ-ны ажлын албаны зөвлөх М.Элбэгдорж, УИХ-ын ТББХ-ны ажлын албаны референт Ц.Мөнхтуяа, Монголын Дотоод Аудиторуудын Институтын ерөнхийлөгч Л.Отгонбаяр нар орсон байна.
Ажлын хэсэг Хяналтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бэлтгэлийг ханган батлуулах үүрэг хүлээжээ. Захирамжийг хавсаргав.