Төслийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах:
"7/Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтаны тоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтаны тоо, ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааран тогтоох, сум, хороонд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтан ажиллуулах, түүний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх;"
Төслийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулах:
11/Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний даатгалын сангаас олгох урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, сахүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, зарцуулах, хянах эрхийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт Үндэсний хороонд шилжүүлэх, үүнтэй холбогдуулан холбогдох дүрэм, журмыг шинэчилэх;"
Төслийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 15 дахь заалт нэмэх:
"15/Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, осолгүй ажилласан аж ахуйн нэгж, байгууллагыг нийтэд мэдээлэх, түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх."