Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 2013 оны 12 сарын 23-нд 13.30 цагаас “В” танхимд боллоо…
С. Дэмбэрэл: Энэ хуулийн төслийн 38.3-т УИХ-ын тусгай хяналтын дээд хороо Мөрдөх албаны тусгай нууц арга хэрэгсэл, арга хэрэгсэл гэж тусдаа юм шиг байна. Хэрэгсэл ашиглан явуулах, мөрдөн шалгах хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтад хяналт тавина гэсэн байна. Тусгай, нууц арга хэрэгсэл ашиглаад, тэр нь хүний эрхийг зөрчсөн, хүний эрхэнд халдсан тиймэрхүү нууц тусгай арга хэрэгсэлүүд /технологи талаасаа/-ээр үйл ажиллагаа явуулсан нөхцөлд хүний эрх зөрчсөн байхад тусгай хяналтын дэд хороо тэрнийг яагаад хянахгүй байгаа юм вэ? Тэрнийг ёстой хянаж баймаар юм. Өөрөөр хэлбэл мөрдөх албаны тусгай нууц арга хэрэгсэл ашиглан явуулсан үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчсөн эсэхийг шалгах гэсэн өгүүлбэр байх ёстой юм шиг санагдаад байна. Энэнийг тодруулж өгнө үү?
2. Халхавчийн байгууллага гэсэн нэг юм гараад ирэх шиг боллоо. Бодвол umbrella гээд байгаа тийм уу? Халхавч гэдэг нь юу юм вэ? Энэ нь ямар хууль зүйн томьёолол вэ? тодруулж өгнө үү.
Х.Тэмүүжин: Эхнийх нь болохоор хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавина гэж байгаа. Хүний эрхийг хууль тогтоомжоор заагаад өгчихөж байгаа. Үндсэн хууль болон бусад хуулиараа хүний эрх бол ингэнэ тэгнэ гээд заагаад өгсөн байгаа. Хуулиараа бүх юмыг хэмжчихээр тэр хуулиар хэмжигдэж байгаа зүйлэндээ хяналт тавьж байж хүний эрхийг баталгаажуулж байгаа байхгүй юу. Тэгэхгүй эрхийг нь тавьчих юм бол хүний эрх хаана яаж баталгаажсан вэ гэсэн маргаан гарч эхлэх юм. Ямарч байсан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа тусгай техник хэрэгсэл ашиглаад энэ чиглэлээр ажиллаж байгаа бол яг энэ байгууллага өөрөө хуулийн хүрээнд ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг хууль тогтооох тусгай хяналтын дэд хороо шалгах юм.
С.Дэмбэрэл: Тодруулъя. Жишээ нь, хүний e mail-ийн нууц кодыг мэдэх ч юм уу, тусгай арга хэрэгслийг нэвтрүүлээд хүний утасны яриаг чагнах гэдэг ч юм уу, бүр тэрнээс илүү юм болоод тэр нь өөрөөө хүний эрхэнд халдсан гэдэг нь мэдэгдээд, энэ тохиолдолд тусгай хяналтын дэд хороо чинь тусгай хэрэгсэл ашиглан явуулах мөрдөн шалгах үйл ажиллагаа хууль тогтоомж хэрэгжилт тэдгээртэй энэ тусгай арга хэргсэлүүд нь технологийн талаасаа хүний эрхэнд халдаад, намайг мэдэхгүй байхад миний Үндэсний Хуулиар олгогдсон эрхэнд халдаад байхад тусгай хяналтын дэд хороо чинь энэнийг бас тодруулж хэлэлцэх ёсгүй юм уу? Мөрдөн шалгах үйл ажиллагааны хууль тогтомж ашиглан явуулах гэж арга хэрэгсэл нь өөрөө цаанаа шууд хүний нууцад нэвтэрдэг байвал яах вэ? Надаас асуулгүйгээр миний бүх юманд нэвтэрдэг байвал яах вэ?
Х.Тэмүүжин: С.Дэмбэрэл гишүүний асууж байгаагаар бол зөвхөн үйл ажиллагаа биш тоног төхөөрөмж ч хууль ёсных уу гэсэн асуулт байна. Энэ нь хууль тогтоомж багтаагаад ойлгож байгаа. Тоног төхөөрөмж хууль ёсных уу, явуулсан үйл ажиллагаа хууль ёсных уу, энд зарсан мөнгө, тэгээд бас үнэхээр зарцуулж чадсан уу, үгүй юу гэдгээ бүрэн хянах бололцоотой болж байгаа. Үүнийг манай тусгай хяналтын дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой хяналтыг тэр болгон явуулж үзээгүй. Энэ хуулиар тодорхой болгож өгч байгаа. Дэгийн тухай хууль бол тусгай хяналтын дэд хороотой холбоотой асуудлуудаар үүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бас детальный нарийн зааж өгөх ёстой болж байгаа. С.Дэмбэрэл гишүүний түрүүний Халхавчын байгууллага гэдэг нь ил байдлаараа бол өөр чиглэлтэй байгууллага юм шиг харагдах боловч далд байдлаар мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байгууллагыг хэлж байгаа юм. Хүний наймаатай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд зуучлал юм уу зар сурталчилааны юм уу тийм нэг компани байгуулаад, тэрний ард тэр зуучилж байгаа үйл ажиллагааг хянахад зориулж, хянагдаж байгаа зохион байгуулалтыг хараад хууль сахиулах байгууллага гэдгийг нь мэдэхгүй байх ёстой. Ард нь бол хууль сахиулах үйл ажиллагаа явагдаж байх ёстой.
С.Дэмбэрэл: Ажлын хэсгийн ахлагчаас тодруулъя. Энэ санал хураалтанд оролцдог юм уу, үгүй юу эргэлзээ төрөөд явчихаа. Санал өгч байгаа хүмүүсийн саналаа өгч байгаа үндэслэлийг харахаар Монгол улсад 3 институци эрх ашгаа хамгаалахын тулд томилгоог хувааж авдаг гэсэн юм яриад байна. Энэ нь үнэн юм уу, худлаа юм уу? 3 институцийн эрх гэж юу вэ? Монголын ард түмнй эрх ашиг гэдэг нэг л эрх ашиг баймаар юм. Тэр нэг эрх ашгийн ард бүх юм зангидагддаг. Хариуцлагатай хэлэх өгүүлбэрүүд гэж би ойлгож байна. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд та энүүн дээр ажлын хэсэг энэ чиглэлээр ийм юм байгаа юу гэдгийг хэлж өгөөч. 3 эрх ашиг гэж байдаг юм уу? Нэг л эрх ашиг байдаг гэж би гэнэн бодоод байдаг юм уу? Хэрэв 3 эрх ашиг байгаа юм бол би аль нэг талд нь орох гэж энэ ажлын хэсэгт ороод байгаа юу? Эсвэл би энэ ажлын хэсгээс гаръя. Тийм болохоор тодорхой хариулт хүсье. Тэгээд тэрний дараа энэ ажлын хэсэгт байх эсэхээ шийдье.
Х.Тэмүүжин: - Монгол Улс бол нэгдмэл нэг улс, нэг төртэй. Төр нь салаа мөчиртэй. Аливаа асуудалд улс төрийн өнцгөөс хандах, хардах, сэрдэх гэдэг үүднээсээ асуудалд хандаж байгаа хандлага нь нилээн өөр байна уу гээд бодож байна. УИХ-аасаа юу, засгийн газараасаа томилогддог байна уу, сайд нь томилдог байна уу? Энэнээсээ үл хамаараад ерөнхийлөгч нь сонгодог байна уу үүнээсээ үл хамаараад нэг л нэгдмэл Монгол төрийн үйл ажиллагааг сайжруулж, ялангуяа мөрдөх албатай холбоотой асуудал болвол Монголын нийгэмд иргэдээ амгалан тайван амьдруулахаар хийгдэж байгаа ажлуудын нэг гэж үзэж байгаа.