Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол улсын хуулийн зарчмын зөрүүтэй саналын талаар анхны хэлэлцүүлэг
С. Дэмбэрэл: Энэ талаар УИХ дээр миний хэлж байсан үгийг анхааралтай сонссон байх гэж найдаж байна. Миний оруулж байгаа зарчмын зөрүүтэй санал бол 166.2-166.4 хүртэлх хэсгүүдийг энэ хуулийн төслөөс бүхэлд нь хасах хэрэгтэй гэсэн саналыг минь та бүхэн дэмжээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хуулийн төслийн тэдгээр заалтууд нь өөр хуулиудаар зохицуулагдсан. Эрүүгийн хуульд хамааралгүй, эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой, “Шударга бус өрсөллдөөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг” гэж нэрлэдэг төрөөс түүнийг зохицуулдаг тусгай институцитай, даргынх нь дайчин болон дайчин биш чанараас нь хамааралгүй үйл ажиллагаа нь хэрэгжиж байдаг зүйл юм. Хамгийн гол нь бүх юм нь хуулиараа бие даан зохицуулагддаг зүйл.
2. Х.Тэмүүжин сайдын яам манлайлан хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн үзэл санаанд шууд эсрэг зүйл байна.
3. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Ухаалаг төрийн үзэл санаанд шууд харшилсан заалт байна.
4. Бизнест нэмэлт дарамт учруулах, дээр нь бизнесийн үйл ажиллагааг эрүүжүүлэх хандлагатай зүйл байна. Тийм учраас саяны аргументийн үндэслэлүүдийг онцгой анхаарч, энэ хуулийн төслөөсөө 166.2-166.4 гэсэн хэсгийг бүхэлд нь хасаж, энэ хуулийн шууд хэлэлцэх ёстой асуудал болох терроризмтай тэмцэх, мөнгө угаах заалтуудад илүү анхаарах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, иймэрхүү бизнесийн цаашдаа эдийн засгийн байнгын хороонд ямар механизм байдаг саналыг нь авдаг байвал зүгээр юм. Бид нар янз янзын байнгын хороонд харьяалагддаг. Бүгд өөр өөрийн хэсгээр төрөлжсөн. Тийм учраас харилцан бие биенийгээ дэмжиж явбал хууль маань сайн гарах юм гэсэн үндэслэлээр энэ зарчмын зөрүүтэй саналыг оруулж байна.