УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 10-ны 09 тоот тогтоол гарч, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүүажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг, Сү.Батболд, М.Батчимэг, С.Баярцогт, М.Энхболд нар орж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Батхүү томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг байгуулагдсан бөгөөд бүрэлдхүүнд нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт С.Энхцэцэг, Үндэсний аудитын газрын Захиргаа, үйлчилгээний газрын менежер М.Жаргалсайхан нар оржээ. Ажлын хэсгийнхэн дүгнэлт, санал боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороонд 2013 оны 12 сард багтаан танилцуулах юм байна.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 10-ны 09 тоот тогтоол гарч, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүүажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг, Сү.Батболд, М.Батчимэг, С.Баярцогт, М.Энхболд нар орж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Батхүү томилогджээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг байгуулагдсан бөгөөд бүрэлдхүүнд нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт С.Энхцэцэг, Үндэсний аудитын газрын Захиргаа, үйлчилгээний газрын менежер М.Жаргалсайхан нар оржээ. Ажлын хэсгийнхэн дүгнэлт, санал боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороонд 2013 оны 12 сард багтаан танилцуулах юм байна.
Tweet