Төсөл:
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
................он ... сар ... өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"13.9. Улсын Их Хурлын гишүүн нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.1, 13.3-тзаасан намын байгууллагын гишүүн байна."
2 дугаар зүйл. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.10 дахь хэсэг:
"13.10-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төрийн намын гишүүн бол тухайн улс төрийн намын энэ хуулийн 13.8-д заасан намын орон нутгийн төлөөллийн байгууллагын гишүүн байна."
2/13 дугаар зүлийн 13.11 дахь хэсэг:
"13.11.Намын төв болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох маргааныг намын дүрэмд заасан намын хяналтын байгууллага өргөдөл, гомдол гаргаснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ."
13 дугаар зүлийн 13.12 дахь хэсэг:
"13.12.Намын хяналтын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн нь намын гишүүн, намын эрх бүхий албан тушаалтан, намын бусад байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухай маргааныг шүүх шийдвэрлэнэ."
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ………………………………………….