2015 оны 03 дугаар сарын 09-10-ны өдөр Иргэний зориг ногоон намын 15 жилийн ой боллоо.Байгаль орчныг хамгаалсан чөлөөт зах зээлийн бодлогоор улсаа хөгжүүлэх үзэл баримтлалтай ИЗННам ойн баяраа тэмдэглэхийн сацуу бүтэц, бүрэлдэхүүн, дүрэм журмаа шинэчлэх их хурлаа хийхээр Монгол орны өнцөг булан бүрээс саатсан 550 гаруй төлөөлөгч ирж, их эзэн Чингис хаан болон С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр баярын үйл ажиллагаагаа эхэлсэн.
ИЗНН-ын ойн баярын хуралд оролцсон төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд бүх аймаг, дүүрэг, сум, хороонд үүрээ байгуулж, үндэсний хэмжээний нам болж чадсанаараа бахархаж байлаа. ИЗЗНамын баярын хуралд УИХ-ын гишүүн, ИЗННамын дарга С.Дэмбэрэл “Монголын эдийн засгийн өнөөгийн байдал бодлогын алхмууд” сэдэвт илтгэл тавьж, мөн хийж бүтээсэн ажлаа нийт гишүүд, дэмжигчиддээ тайлагналлаа. Илтгэлийг Эрхэм хүндэт та бүхэн хавсралтаас үзнэ үү.
Tweet