УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2014 оны 06 сарын 25-ны 18/11 тоот тогтоолоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан,Д.Батцогт, Д.Ганбат, Д.Дэмбэрэл, Д.Зоригт, Я.Содбаатар, Г.Уянга нар орж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ахлан ажиллахаар болсон байна
Tweet