Төсөл санаачлагч гишүүн С.Дэмбэрэл:Бүх зүйл хэвийн, Засгийн газар, Үндэсний хороо нь сайн ажиллаж, агаарын бохирдол зохих хэмжээгээр багасч байсан бол ийм төсөл өргөн барих шаардлагагүй байсан. Гэтэл тодорхой үр дүн, ахиц өөрчлөлт харагдахгүй удаж байгаа учраас эрх зүйн ийм орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, идэвх санаачлагатай, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа нэн чухал болоод байна. Хууль зүйн яам гэхэд энэ чиглэлээр гарсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх, экологийн цагдаа ажиллуулах, цагдаагийн байгууллагын энэ чиглэлийн үйл ажиллагааг хүчтэй, санаачлагатай болгох, Гадаад харилцааны яамны тухайд бүх Элчин сайдын яамд нь энэ чиглэлийн сайн туршлага, ногоон технологийг судлах, Ногоон дипломат үйл ажиллагааг идэвхжүүлснээр олон улсын байгууллагууд, гадаад орнуудын холбогдох яамдтай энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэ үйл ажиллагаанд татан оролцуулах боломжтойЗасгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад УИХ-ын Төрийнбайгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Tweet