2014 оны 01-р сарын 07-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны “Газрын тухай” хуулийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээс:
С. Дэмбэрэл: Энэ бол багц хууль. Нэг хуулиас бусад нь газрыг эдийн засгийн талаас нь л авч хэлэлцэж байгаа гэж би ойлгож байна. Тэр нэг хууль нь газрын тухай ерөнхий хууль. Хэнд харьяалуулах вэ гэсэн асуудал яриад байгаа учраас удаж байгаа бололтой. Хэрэв энэ асуудал 2004 оноос хойш Барилгын яамны харьяанд явж байсан, тус яам газрыг хариуцдаг байсан л юм бол бид барилгын яамнаас “Цөлжилтийн талаар юу хийсэн бэ? Биологийн төрөл зүйлийн талаар юу хийсэн бэ? Ойн талаар юу хийсэн бэ” гэдгийг асуух ёстой. Мэдээж тэд хариулж чадахгүй. Тэгэхээр харьяалал нь утгагүй байна гэсэн үг. нэгдүгээрт.
Хоёрдугаарт, Газрыг хоёр талаас нь авч үзэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил гэж ярьдаггүй байх үед эдийн засгийн орон зай гэдэг талаас нь зөвхөн хараад, Барилга, хот байгуулалтын яамны харьяалалд өгсөн байна. Одоо орчин үеийн чиг хандлага буюу бидний хамгийн их ярьдаг болсон эко системийн бүрэлдхүүн талаас нь авч үзээд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяаллын асуудал болгосон.
Гуравдугаарт, Иймэрхүү маргаан гараад байгаа учраас одоо, бүх юмыг ерөнхий сайдад аваачиж наадаг болчихоод байна. Ерөнхий сайдын хариуцаж байгаа асуудлыг нь харахаар маш олон үндэсний хороог ахалж байгаа. Энэ бол шийдэл олохгүй болохоороо хүн рүү чихдэг вариант байна. Миний бодлоор газрын асуудал бол орчин үеийн суурь зарчмаараа эко системийн асуудал юм. Эко системийн асуудал учраас үүнийг хариуцсан төрийн яам нь энэнийгээ үндсэндээ хариуцаад, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн талаас нь ашиглах асуудлууд нь энэхүү суурь асуудлаасаа ургаж гарсан буюу суурь инстутци-ээсээ харьяалалтайгаар шийдэх нь зөв. Өөрөөр хэлбэл газрыг эко систем талаас нь эхлэн харж байж, дараа нь эдийн засгийн ажилбарууд буюу эдийн засгийн орон зай болгож ашиглах эсэхийг шийддэг инстутцийн бүтэц байх гэдэг талаасаа хандсан вариант нь хамгийн зөв. Бид орчин үеийн хандлагыг харуулж, энэ талаас нь л бодох ёстой. Тэгээд нийт газар нутгийн хэмжээг бодоод үз. Хичнээн ой цөлжиж байгаа вэ гэж бодоод үз. Биологийн төрөл зүйлүүд ямар байдалд орсон байгааг, газрын деградаци /бохирдол, доройтол, эвдрэл.../ ямар түвшинд явж байгааг бод. Энэ бүхнийг харгалзан үзвэл энэ 3-р вариантаас аль нь ч бүтэхгүй. Ийм хууль гаргавал Монгол улсын эсрэг хууль болно. Бодлогынх нь эсрэг зүйл болно. Ийм зүйлүүдийг цаашдаа их анха
Tweet