2014 оны 1 дүгээр сарын 15-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 03 тоот тогтоол гарч, “Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөтөлбөр боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бүрэлдхүүнд нь орсон энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Х.Болорчулуун, Д.Ганбат, Д.Дэмбэрэл, Ё.Отгонбаяр, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 10 гишүүн орж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Зоригт ахлан ажиллахаар болжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг байгуулагдсан бөгөөд бүрэлдхүүнд нь ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, БОХХААБХ-ны зөвлөх Я.Хишигт, ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны референт Д.Энхмаа, ҮХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Рэнчинсэнгээ, ҮХААЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, ЭЗХЯ-ны Инноваци төр хувийн хэвшлийн газрын дарга С.Бэхбат, Сангийн яамны газрын дарга Б.Нямаа, ХЗЯ-ны Хууль эрх зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга Ц.Баярбат, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Насанбаяр, ЗТЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Галбадрах, ССАЖЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, Хөдөлмөрийн яамны ЖДҮ-ийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалан, ХАХНХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Долгормаа, ЭЗХЯ-ны Хөгжлийн бодлого, Стратегийн төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл, ЭХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Д.Мөнхбат нар орсон бөгөөд ажлын хэсгийн үйл ажиллагаанд холбогдох яам, газрын албан тушаалтныг тухай бүр татан ажиллуулж, хамтран ажиллахаар тогтоожээ. Ажлын хэсгийнхэн ажлынхаа дүнг 2013 оны Намрын Чуулганы хугацаанд багтаан Байнгын хороонд танилцуулах юм байна.
Tweet