2013 оны 11-р сарын 21-нд УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдах үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн асуусан асуулт:
-
Ажлын хэсгийн ахлагчаас асуух зүйл байна. Өчигдөр “Эрдэс баялгын салбарт баримтлах бодлого” хэлэлцэж байх үед энэ танхимд ардчилсан социалист болон ардчилсан патерналист үзэлтэй уур амьсгал зонхилж байсныг та харсан байх. Тийм учраас, та энэ хуулийн үг үсэг, үзэл санаа нэг бүрт “агуу монгол төр” гэсэн үзэл санааг шууд болон шууд бус байдлаар хийж өгсөн үү? Тэгэхгүй бол энэ хууль чинь батлагдахгүй шүү гэдгийг анхааруулъя гэсэн нэгдүгээр асуулт байна.
-
Хоёрдугаарт, та энэ хуулиндаа, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хариуцсан 100% төрийн өмчит томоохон үйлдвэрийн газрыг байгуулж өгч, “дарлагдсан ард түмэн” болох хувийн хэвшлийнхэнд жижигхэн хувь хэмжээ тараах байдлаар зохицуулалт хийж өгсөн үү?
-
Гуравдугаарт, хэрвээ та ийм зохицуулалт хийгээгүй бол, энэ хуулийгаа энэ хэлэлцүүлэг дээр унахгүй гэсэн баталгааг нь яаж гаргах юм бэ?
Д.Батцогт: - хариулах юм алгаа...