Улсын Их Хурлын чуулганы 2013 оны 11-р сарын 28-ны үдээс хойшх хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүд, Ногоон хөгжлийн шинэ загварт шилжих цаг нь нэгэнт болсныг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад эдгээр үзэл баримтлал, хөтөлбөрийг нэгтгэн бодлогын нэг баримт бичиг болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхойлох, аюултай химийн болон ураны хорт бодисоор байгалаа хордуулахгүй байх бүхий л арга хэмжээг төсөлд тусгахад анхаарахыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг хэлэлцэх зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Тогтоолын төслийг хавсралтаас нээн үзнэ үү./beta/upload/files/nogoonhugjil2013.pdf
Tweet