Засгийн газраас УИХ-д "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү төслийн үзэл баримтлал, танилцуулгыг уншигч та бүхэнд хавсралтаар хүргэж байна. Уг хуулийн төсөлд голын хайргыг дэд бүтэц, бүтээн байгуулалтанд ашиглах тухай орж ирсэн байна.
/beta/upload/files/Tugeemeltarhatstaiashigtmaltmaliintuhaihuuliintusliinuzelbarimtlaltaniltsuulga.docxЗөвхөн Туул голын гольдрол дагууд 168 ширхэг ашигт малтмал буюу хайрга олборлох лиценз байдаг. Үүний 84 нь хориотой бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Хайрга олборлосон бол хайргаар л нөхөн сэргээлт хийгдэх учиртай. Гэтэл 12 жил болоход нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй байгаа бөгөөд үүнийг 1 жилээр үргэлжлүүлэхэд л Туул голын дагуух байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учрах юм байна. Өнгөрсөн онд хайрга биш, уулын чулуулаг дайргыг хэрэглэх талаар чармайлт гаргаж, багагүй хөрөнгө оруулалтыг гадаадаас авсан зээлийн мөнгөөр хийсний дүндУлаанбаатар хотод 15 дайрганы компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ чиглэл рүү дэд бүтэц, бүтээн байгуулалтыг шилжүүлэх шаардлагатай бөгөөд Улаанбаатар хотын хэрэгцээт түүхий эдээ хангалттай авах боломжтой болсон ажээ. Харин хуулийн төсөлд ийм үг орж ирсэн нь барилга, дэд бүтцийн компаниуд засгийн газарт нөлөөлөн, дайрга худалдан авахаас зайлсхийж, бэлэн хайргыг хэмжээ хязгааргүй ухан авч, голын сав газар, эко системийг сүйрүүлэх эрсдлийг дагуулж байгаа юм. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга, УИХ дахь ногоон бүлгийн ахлагч С.Дэмбэрэл энэ хуулийн төслийг хэлэлцүүлгэд бэлдэж байгаа ажлын хэсэг хуулийн төслөөс хайрга гэдэг үгийг хасах саналаа хүргүүлсэн байна.
Tweet